Ах дүүс ухаангүй газар хэвтэх Сувоныг харах бөгөөд Жонгүгийн уруулд саяхан сорсон цус нь гялалзан харагдана. Жимин Сувоныг энгэртэй тэврэн гүрээнээс нь урсах их хэмжээний цусыг гараараа даран тогтоох гэж оролдохдоо отгон дүү рүүгээ заналтайгаар харав.
Намжүүн Жиминий дэргэд ирэн явган суугаад Сувонд хүрэх гэсэн ч уур хилэндээ баригдсан дүү нь түүнийг ойртуулахгүйгээр зогсохгүй "ГАРАА ТАТ!!!" гэж хашхираад Сувоныг дээш өргөн хаашаа ч юм шилжчихэв.
Намжүүн санаа алдан Жонгүг руу эргэж
- "Чи юу хийх гэж байснаа мэдэж байна уу?" гэж зэмлэнгүй асуухад Жонгүг уруулаа арчаад Тэхён руу муухай харж- "Хүний гараар могой бариулчихаад гэмгүй мэт зогсож байх шив." гэхэд Намжүүны харц отгон дүүгийнхээ хамтаар Тэхён руу шилжив. Хар үст инээмсэглээд
- " Өгөөш гэдгийг нь ч мэдэхгүй залгисан нэгэн нь чи шүү дээ Жонгүг." гэж тайвнаар хэлэн хана налахдаа гаран дах бөгжөө оролдоно. Түүнийг жуумалзах үед гэрэлтэх улаан нүд нь дүүгээ бассан янзтай болж
- "Бүтэлгүй амьтан. " гэхэд Жонгүг хормын төдийд Тэхёны өмнө очин заамдаад
- "ЮУ ГЭНЭЭ??!" гэсээр дуугаа өндөрсгөх бөгөөд харцандаа уур хилэн тодруулав. Тэхён дүүгийнхээ түргэн ууртайг мэдэх тул үүнийг нэг их тоохгүйгээр барахгүй Жонгүгийг өдөх мэт инээмсэглэсээр байлаа. Тэдний магадгүй анхны маргаан гэж хэлэгдэх энэ мөч Намжүүний уурыг барахын хажуугаар санааг нь зовооно.Александрын хөвгүүд хэзээ ч бие биетэйгээ муудалцаж байсан удаагүй бөгөөд ах дүүс багаасаа л нэгэндээ амиа өгөх хэмжээний ихээр хайртай байсан аж. Гэвч тэд одоо эд нас биед хүрч буй цус сорогчид тул тус бүрдээ тогтворжуулагчаа өмчлөхийг хүсэж буйг Намжүүн мэдэж байв.
Хэсэг хором өнгөрсөн ч хөвгүүдийн байдал өөрчлөгдсөнгүй харин ч улам дордож эхлэхэд Намжүүн тэсгэл алдан тэднийг хоёр тийш түлхэн
- "БОЛЬЦГОО!!! Юу хийгээд байгаа юм? Одоо ингээд нэгэнтэйгээ маргалдаж байх цаг гэж бодоо юу?" гэхэд хоёр дүү нь үг дуугарсангүй. Жонгүг бухимдалдаа гүрээнийхээ судсыг тодруулан уураа арайхийн барьж байв. Тэгээд Тэхёнд
- "Жимин ах бид хоёрыг маргалдуулж орхиод өөрөө уснаас цэвэрхэн гарах гэж байсан чинь үнэн биз дээ. " гэхэд Тэхён үрчийсэн захаа тайван гэгч нь янзлаад- " Хүссэнээ авч чадахгүй уураа надад гаргах хэрэггүй Жонгүг. Би чамайг юунд ч ятгаагүй. " гэхэд хүрэн үстэд хэлэх үг олдсонгүй.
Жонгүг Тэхён руу муухай харсаар шат руу бухимдан эргэхэд Тэхён санаа алдан түрүүнээс хойш өөр рүү нь ширтэх том ах руугаа харав.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
WampiryХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...