♦️♦️♦️
Өвдөлт шаналал бүхэн удаан санагддаг авч...
Аз жаргал дэндүү богинохон мэдрэгдэх ертөнц...♦️♦️♦️
Written by Umin_eul
Хувцас минь шалба норж хүйтэн шалан дээр хэр удаан сууснаа ч үл анзаарна. Хүзүүнд минь шатах мэт өвдөлт өгөх тэрхүү ормоос нойтон зүйл зам татуулан урссаар эгэмний ясанд тээглэн зогсов.
- "Наанаа хэдий болтол суух гэсэн юм? Чамаас болоод ойр хавьд шимэгчид үүрлэх нь байна."
Энэ гэрийн том хүү өөртөө төгс гэмээр зохих хүйтэн харцаар намайг ширвээд өвдөгнөөс минь урсах цусыг ажиглана. Тэр намайг босохгүй суусаар байсанд ойртож ирээд гар болон хүзүүний минь шарханд хуруугаа хүргэхэд би өвдөлтөндөө нүдээ аньлаа.
- " Тэхён... "
Ах минь ийн хэлчихээд хүзүүнд ойртон урсаж байсан цусыг долооход би түүнийг ч бас намайг өвтгөх нь гэж бодсоор гараа чанга атгаж чичрэх биеэ хянахыг хичээнэ. Гэвч тэр удалгүй надаас холдон
- " Өрөөндөө ороод хувцсаа сольж өмс оройн хоолон дээр чамайг ийм байдалтай байлгаж болохгүй чухал хүн ирнэ. " гээд намайг байгаа газарт минь орхин явах бөгөөд би түүнийг надаас алхам алхмаар холдохыг удтал ширтэж байгаад санаа алдсаар босох гэхэд нүд харанхуйлан, хамаг бие минь янгинах шиг болов. Ухаан санаа минь хаа нэгтэй одоход эмэгтэй хүний хашхирах дуу чихэнд минь хадна. Би арван зургаан жилийн өмнөх рүү дахиад хүрээд ирчихэж. Миний төрсөн өдөр бас эхийн минь үхсэн өдөр...
Эргэн тойрон минь хүйт даан хэдий зун ч өвлийг санагдуулна. Гэхдээ энэ үед өвөл болж байсан ч байж магадгүй. Өөдөөс харах тэр нэгний харц намайг цоолох мэт ажээ. Гэвч тэр хүн над руу бус ард минь хэвтэх амьгүй бие рүү өшөө хорсолдоо баригдсан нүдээр ширтэхдээ зүүн нүдэндээ доголон нулимс тээнэ. Цус сорогчид уйлдаг гэж үү?
Би төрсөн даруйд царайг минь харах ч үгүй хөөж явуулсан эцгийнхээ харцнаас ямар ч хайр энэрэл ажигласангүй. Түүний гадаад төрх Тэхёны ширүүн байдлыг өөртөө агуулсан агаад хөмсөг зангирах нь том ахтай илүү төстэй харагдуудна." Чиний төрүүлсэн энэ з*лбасга миний удамд хараал авчирлаа. Чи тэгтлээ намайг үзэн ядсан хэрэг үү?"
Эцэг ийн хэлээд цусанд хутгалдсан өрөөг орхиход эхийн минь хөрсөн бие шатаж эхлэв. Анх энэ зураглалыг харахдаа би ээжийгээ хэд хэдэн удаа аврах гэж оролдсон ч тусыг эс олов. Удалгүй намайг өөр орчин бүрхэн авч эцгийн асрагч эхтэй ярих яриа чихэнд хоосон өрөөнд байх шиг цуурайтна.
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampirХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...