♎07♎

424 46 7
                                    

Гантигаар хийсэн алтан оруулгатай баганууд, шөнийн хотыг бүхэлд нь харуулах том цонх. Таазнаас өлгөөтэй нүд гялбуулж гялтганах болор абжур болон дээдсийн унд хундаганд нь хүрэнтэх цус сорогчид. Миний нүдэнд тусч байгаа зүйлс.

/Зохиолчийн талаас/
Дээдсүүд гэх язгууртан цус сорогчид бие биетэйгээ хундагаа тулган зарим зүйлсийг ярилцана. Тэд удахгүй танхимаар орж ирэх хосуудыг зочдын адил хүлээх ажээ.

Нил ягаан өнгийн нүд нь тодоос тод гэрэлтэх хүчирхэг цус сорогч бол Ноён Кларк юм. Тэрээр болж байгаа бүхэнд их л  сэтгэл хангалуун байгаа нь харагдана. Түүний дэргэд дээдсүүдийн нэг болох  Максимилиан зогсох бөгөөд Кларкт хандан
-     "Александр та хоёр их сайн найзууд байсан санагдаж байна. Гэвч тэр Николасын хуримыг харж чадалгүй нас барах гэж. Тун тоогүй... "

Тэд Кларк болон Александрын хоорондын харилцаа яг ямар байсан талаар мэдэхгүй хэр нь тэднийг найзууд гэж хэлэх нь Намжүүнд инээдтэй санагдав. Кларк хүйтнээр инээмсэглэн залуу Александр руу харсаар  Максимилианд хандан
-     " Тэр байхгүй ч гэлээ түүний том хүү байна шүү дээ. Тэр эцгээсээ ч дутхааргүй нэгэн. " гэж хэлэх нь цаанаасаа л үзэн ядсан мэт.

Намжүүн ноёд руу ээлжлэн харж инээх аядаад
-    " Та бүхэн  надад хэтэрхий их итгэл хүлээлгэж байна. Би яаж эцгийнхээ нэр хүндийг гүйцэх билээ." гэвэл бусад Дээдсүүд түүний хариултад инээмсэглэх хэдий ч чин сэтгэлийнх бус нь Намжүүнд шууд л мэдрэгдэнэ. Тэднийг ийн зогсож байхад танхимын шаргал хаалга онгойж сүйн эзэд орж ирлээ.

***

Би Жонгүгийн хамт сүйн ёслолын танхимд орж ирэв. Тэхён ах Намжүүн ахтай түрүүлж ирсэн учраас одоо хаана байгааг нь мэдэхгүй юм. Хаа сайгүй нэр хүндтэй гэр бүлийн цус сорогчид өөрсдийн тогтворжуулагчийн хамт энд тэнд бүлэг үүсгэн зогсоно. Харин бид явсаар 97ынхон дээр очин ширээнд суух гэтэл миний суудал дээр Югём сууж байлаа.

-    "Энэ миний суудал." гэж намайг хэлэхэд тэр  над руу жуумалзан хараад
-    "Энд чиний гэсэн зүйл байхгүй хонгор минь. Хүсвэл миний өвөр дээр суу л даа." гэв. Тэр яагаад үргэлж ингэж гаж донтон шиг загнаж байдгийг ойлгохгүй юм. Би санаа алдан хөмсгөө зангидсаар зогсоход Жонгүг харин юу ч хэлсэнгүй бусад 97ынхны адил жуумалзах нь   намайг өмгөөлж ганц ч үг хэлэхгүйг нь илтгэнэ. Би цухалдах ч өөрийгөө бариад

The Mortal Blood🍷Where stories live. Discover now