🔻🔻🔻
Written by Umin_eul
Анх хүйтэн цустнууд үүсэхдээ тийм ч хэрцгий байгаагүй ажээ. Тэднийг араатан болгож өөрсдийнх нь цусаар хооллоход хүргэсэн шалтгаан нь хүмүүс өөрсдөө байлаа. Энгийн хүмүүсийн хэт их шунал шөнийн хүүхдүүдийг хулгайлахад хүргэсэн бөгөөд тэдний мөнх амьдрал болон агуу их хүч чадлыг өөрсдийн мэдэлд оруулж ертөнцийг захирхаар нэгэнт шийдсэн байв. Энэхүү шунал цус сорогчдийн дургүйг хүргээд зогсохгүй тэдний уур хорслоор өдөөгдөх хүсэл нь асар их цус уух хэмжээний цангааж орхижээ.
Үүнээс болж хорвоо хоёр хуваагдаж завбараагүйтэж эхлэв. Гэхдээ тэр үймээн самуунд санаа зовсон нэгэн ч байлаа. Хүн төрөлхтний удирдагч өөрсдийнх нь амь, цусаар хооллогчдын илт давуу хүч чадалд шударга бус тулааны золиос болно гэдгийг мэдэрч байв. Тэр нь ч үнэн байсан юм. Цус сорогчдоос хорогдсон тоо хүн төрөлхтнөөс харьцангуй бага байлаа. Тэгээд тэр гариг ертөнцийн зааг болон улаан сар (A/n: Улаан сар гарах шөнө цус сорогчидын хүч чадал багасдаг.) гарах өдрийг хүлээн тухайн өдөр болмогц өөрийгөө мөнгөн хутгаар егүүтгэн диваажинд хүрч бурхнаас цус сорогчтой тэнцэх хүч чадал хайрлахыг гуйв. Харин бурхан түүнд хүч чадал бус цус сорогчдыг энгийн хүний цус уухааргүй болгох ямар нэг зам байгааг тайлбарлав. Мэдээж байгалийн ийм шударга бус хуваарилалт нэг нь нэгнийхээ боолчлолоор өндөрлөх тул бурхан хүн төрөлхтний цусыг үнэ цэнэтэй болгохоор түүнд амлалаа. Тэрхүү чанар нь зөвхөн цус сорогчдын хүсэж донтох ер бусын амттай цусыг өөртөө агуулах тогтворжуулагч ( Нэг төрлийн цусны боолыг хэлнэ.) бүтээх аж. Гэхдээ тэдгээр тогворжуулагчдын цусыг уусан шөнийн хүүхдүүд илүү их хүч чадлыг олж авах юм. Хэдий хүч чадал нь оргил үедээ хүрэх ч цуснаас уусан л бол мөнх чанараа гээж энгийн хүний наслалттай болох ажээ. Мөн тэд үржиж олшрох шаардлагатай болох болно. Харин тэр их хүч чадалт организмыг тээж төрүүлж чадах нь зөвхөн тогтворжуулагч юм.
Би орны толгой налж суугаад цус сорогчдын түүхийн номыг уншиж дуусгах алдад Жонгүг сэрсэн бололтой босож суугаад эргэн тойрноо болон намайг хараад нүдэнд нь гайхширал тодров. Тэр над руу толгойгоо гилжийлгэн харж байгаад удалгүй хөмсөг нь зангирч
- "Чи энд ямар новшоо хийж байгаа юм?" гэж асуув. Би санаа алдан номоо хааж
- "Чамайг эдгээж байна."гэхэд түүний төрх яг л ямар нэг нялцгай зүйл дээр гишгэсэн юм шиг хачин болсоноо
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...