Энэ бидний эцсийн учрал гэдгийг мэдсэн бол тэр үед чамайг яасан ч явуулахгүй байсан юм.
Хамгаалж чадаагүйд уучлаарай...
Сул доройгоосоо болоод өөрсдийнхөө хайрыг ийн төгсгөж буйд уучлаарай...
-Nicolas Alexander
***
Өршөөж үл болох алдаа, хүсээгүй хувь тавилан, гомдол дүүрэн хагацал...
Энэ бүхэн л тэр бид хоёрыг илтгэх мэт. Сэтгэл урагдаж, гэмших бодолд эзлэгдэхэд надад огтхон ч энэ бүхнээс хагацах гарц үгүй мэт санагдаж байлаа.
Ойртох бүрд мэдрэгддэг таагүй мэдрэмж одоо илүүтэй мэдрэгдэх болж. Түүний хүйтэн харц, амнаас нь гарах үгс бүр намайг өөрийнхөө утсан хүүхэлдэй болгон хувиргана. Хайртай нэгнээсээ нүглээ нуухын тулд хайргүй нэгэнд биеэ зориулна. Энэ бол тэр бид хоёрын хийсэн тохиролцоо.
"Жиминд өөрсдийнхөө талаар мэдэгдмээр байна уу?"
Тэхёны хахир хүйтэн хоолой арьсыг минь хайран шивнэхэд бодол минь зүгээр л хоосорч орхисон. Би юу ч сонсож бас хөдөлж үл чадна. Болсон бүхэн тархинд дахин зурагдаж өөрийгөө хичнээн бохир нэгэн болсоноо жигшихэд хайртай нэгнийгээ түлхэхээс өөр арга надад харагдаагүй. Ядаж л түүндээ цэвэр ариунаараа дурсагдаж байвал арай бага шаналах мэт санагдсандаа л тэр шүү дээ.
***
- "Веспер!!!"
Харш даяар Жонгүгийн уур хилэнд баригдсан хоолой тархах бөгөөд үйлчлэгч охид эзнийхээ чанга дуунаас эмээх мэт ийш тийш орон нуугдасхийнэ.
Жонгүг шатаар дээш өгсөн тэр даруй гуравдугаар ахынхаа өрөөний хаалгыг саван ороход Сувон орон дээр сууж байв. Түүний өөдөөс харсан чигтээ Тэхён ширээ тулан зогсож байгаад хаалга нээгдмэгц харц нь отгон дүү рүүгээ шилжинэ.
Жонгүг шууд л Сувон дээр очин гараас нь атгахаар ойртоход Тэхён түүний өмнүүр орох бөгөөд энэ үйлдэл нь хүрэн үстийн уурыг нилээдгүй хүргэж байлаа. Дүү цус сорогч ах руугаа хурц улаан нүдээрээ ширвэн харахдаа сануулга өгөх мэт нүдээ гэрэлтүүлсэн ч Тэхёнд энэ нь хамаа байсангүй.
Жонгүг угаас Тэхёнтой ярих хүсэлгүй байсан болохоор өөрийгөө аль болох тайвшруулах аядаад
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...