♐23♐

362 35 6
                                    

-      "Миний зөв байж... Чи ч бас тогтворжуулагч биз дээ?? " гээд Намжүүнийг хүйтнээр инээмсэглэхэд охин гайхширан харах ба

-       "Юугаа яриад байгаа юм? Би хүн." гэхэд залуу Александр түүнээс холдон

-       "Сая цус чинь тогтворжуулагч шиг амтагдсан. Бас үнэр чинь өмнөхөөсөө өөрчлөгдөж. Тийм байсан ч тогтворжуулагч биш гэх гээ юу?" гэв.

Охин гайхан хөмсөг зангидахад Намжүүн түүний хариу үйлдлийг ажиглав. Тэр анх уулзсанаас аа хойш энэ үйлчлэгчийг сэжиглэж байсан ч одоогийн төрх нь ойлгомжгүй санагдаж байлаа. Хэдий охин тогтворжуулагч гэдгээ нуун Александрт үйлчлэгчээр орсон байлаа ч цусны шалгалтыг хэрхэн давсан нь хачин. Тиймээс л Намжүүн түүнийг өөрийгөө тогтворжуулагч гэдгийг ч  мэдэхгүйдээ гайхаад байна уу гэж эргэлзэхэд хүрэв.

Охин хэсэг тээнэгэлзэн зогсож байгаад
-      "Муухай үнэртэй байна гээ биз дээ. Миний сонссоноор тогтворжуулагчид та нарын ухааныг самууруулах хэмжээний анхилам үнэртдэг гэсэн. Надаас тийм үнэр үнэртэх ёсгүй." гэсээр түүнийг яаран явах гэхэд Намжүүн энергиэрээ охины хүзүүг боомилон хананд шахаад

-      "Худал хэлэхээ боль!! Чамайг хэн явуулсан юм?? Хэн чамайг Александрт нэвтрүүлсэн?!!" гэхэд Намжүүний хоолой нилээдгүй ширүүн сонсогдож байлаа. Охин өөрөөс нь яагаад тогтворжуулагчийн үнэр үнэртсэн гэдгийг ч мэдэлгүй амьсгалах гэж тэмүүлэн цус сорогчийн гарнаас зуурна. 

Александр инээвхийлэн гараа чангалахдаа

-      "Хэн ч явуулсан байлаа тэр нэгэн үнэхээр намайг дутуу үнэлсэн бололтой. Би ард чинь байгаа тэр новшийг олохдоо олох болно. Гэхдээ түүнээс өмнө чи миний гарт үхнэ." гээд гартаа энергиэ төвлөрүүлэхэд охины ухаан балартаж эхэллээ. Намжүүний гарын судас товойн галзуурсан мэт л үйлчлэгч рүү ширтэж байтал охины тэмцэлдэн савчиж гар доош унжиж эцсийн удаа амь тавин авиа гаргахдаа " Ж.Жүүн... намайг битгий алаач..." гэж шивнэхэд саарал үстийн гарт  төвлөрсөн байсан хүч тэр дор нь агаарт замхарав. Цус сорогч дөнгөж сая сонссон хоолойнд итгэж ядан том нүдлэхдээ аль хэдийн ухаан алдсан үйлчлэгч охины мөрөөр атган сэгсчээд 

-      "Чи сая юу гэсэн бэ?? НАМАЙГ ХЭН ГЭЖ ДУУДСАН БЭ ГЭЖ БАЙНА??" гэсээр дуугаа өндөрсгөхөд охин түүнд хариу үл өгөв.

*** 

Өвлийн улирал

Хачирхалтай гэмээр чимээгүй цаг үе, энд чамайг хашгичиж орилох үед хэн ч хамаагүй сонсож чадах атал ийм нөхцөлд авиа ч гаргаж чадахгүй байна гэдэг дэндүү өрөвдөлтэй аж.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now