◽◽◽
Би үнэхээр их айж байна. Тэхён ахын нүд час улаан болж Жэхёныг бараг л хэдэн хэсэг тасдахад бэлэн харагдана. Би түүний Жэхёныг багалзуурдсан гараас барьж
- "Ахаа!! Гуйя тэр намайг яагаа ч үгүй түүнийг битгий гэмтээгээч дээ!!" гэхэд Тэхён ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Удалгүй үүнээс ч дор юм болж Жонгүг бас бидэн дээр ирэв. Би Александрын цус сорогчдын хүч чадлыг мэднэ. Тэд хоёулаа байтугай ганцаараа ч Жэхёныг алахад хангалттай хүчтэй. Тэхён шүдээ сийгүүлэн Жэхён руу харсаар
- "Жонгүг түүнийг аваад яв!!" гэж хэлэв. Харин Жонгүг надад ойртон гараас минь барих гэхэд нь би тавиулаад Тэхён ах руу айж байсан ч ширүүн харж- "Түүнийг гэмтээвэл би таныг яасан ч уучлахгүй шүү!!" гэж бараг л хашхирлаа. Энэ бүх хугацаанд гар минь салганаж байвч би гарынхаа алгыг өвдтөл чангаар атгана. Харин Тэхён сая л нэг над руу харахдаа харц нь улам л аймшигтай болсон мэт. Эргэн тойронд хэтэрхий хүчтэй энерги бүрхэх ба тэрхүү зүйл намайг бараг л ухаан алдуулах дөхөж байлаа.
Тэхён
- " Түүнийг аваад яв!! гээд байна ХУРДЛААЧ!!! " гэж чангаар хэлэхэд би тасралтгүй тийчлэн Жонгүгийн тэврээс гарах гэсэн ч яаж чадсангүй. Надаас болоод хэн нэгэн үхэхийг зөвшөөрч чадахгүй нь. Тэр тусмаа амьдралдаа олдсон ганц найз гэх нэгнийг би ийм байдалтай алдахыг хүсэхгүй байна.- " Намайг тавь!! Жонгүг!! ТАВИАЧ!!!" түүний чангаар тэвэрсэн гарнаас мултрах гэж байдгаараа хичээвч тэр чинь цус сорогч шүү дээ. Би яаж ч хичээсэн дийлэхгүй.
Жонгүг намайг харшийн үүдний танхимд тэврэн орж ирсэн даруйд би түүнээс салах гэж байгаад гараас нь мултран хатуу шалан дээр унаж хөлөө эвгүй болгочихов. Шагай хэсгээр минь янгинах ч дотор минь Жэхёныг аврах хүслээс өөр зүйл байсангүй. Босох гэж байдгаараа хичээж байгаа ч бүтэлтэй болохгүй байгаад уур хүрч байна.
Жонгүг над руу үл ойшоосон харцаар харсаар явган суугаад хөлийг минь татан харж
- "Ашгүй нэг хэсэгтэй алхаж чадахгүй болох шив." гэж хэлэв. Би түүн рүү нулимс дүүрэн нүдээрээ муухай харж босох гэж тэмүүлсээр...- "Тэр шимэгчээс би чамайг хол бай гэж сануулсан." Жонгүг ингэж хэлэн намайг хүчээр эргүүлэн тэврэхэд би түүний цээжийг цохиж
- "Намайг буулга!!! Тэхён түүнийг алчихаас өмнө би очих хэрэгтэй. " гэж хашхирлаа. Гэвч Жонгүг тоосон ч шинжгүй явсаар л байв. Хамаг хүч минь барагдаж байна. Түүнийг цохих гар суларч хацар минь нулимсандаа түлэгдэн хорсоно. Жонгүг намайг энгэрийг нь налан чимээгүй мэгшиж эхлэхэд
YOU ARE READING
The Mortal Blood🍷
VampireХараалын жинхэнэ мөн чанар юу болохыг мэдэх үү? Залуу галзуу юм шиг инээх эмэгтэй рүү ширүүн хараад - Чи юу гэх гээд байгаа юм? Эмэгтэй сая л инээдээ зогсоон өөдөөс нь уур хорсолтойгоор ширтэх эрэгтэйн зүг харж - Чиний хөвгүүд бүгд түүнд дурлах болн...