♒25♒

370 35 9
                                    

Харанхуйг гэрэлтүүлэх миний цорын ганц гэгээ.

Хар дарсан шөнүүдийн минь айдсыг үргээх үзэсгэлэнт сар.

Сүүлчийн удаа байсан ч хамаа алга харахыг хүсэж байна.

Ердөө ганц л удаа чамайгаа чангаас чанга тэвэрмээр байна.

***

- "Чи түүн шиг тогтворжуулагч охидод дуртай юм уу?"

Цус сорогч охин өөр лүү нь хэдхэн хором ч тогтож хардаггүй байж сургуулийн хаалгаар орж ирэх Александрын тогтворжуулагч руу нүд салгалгүй ширтэх цайвар ногоон үстийг гуниглангуй ажина. Тэгээд удаа ч үгүй тэсвэр нь алдагдсан бололтой Юнгигийн гарнаас атгасаар хаа нэг тийшээ чирж эхэллээ.

Юнги замдаа дургүйлхэн гараа хүчтэй татаж аваад
- "Виктория Кларк!!! Надад хүссэнээрээ хүрдэг ээ боль!! Би чиний хаа явсан газар луу чинь дагаж явдаг эд зүйл биш!!" гэхэд цус сорогч охин тэр даруй хөмсгөө зангидаад

- "Өөр **чинд нүд унагаахаасаа ичихгүй байна уу? Чи минийх. Чи зөвхөн намайг л харах ёстой!! " гэсэнд Юнги охин руу харж инээвхийлээд

- " Цус сорогчид ч гэж өмчлөхөөс өөрийг мэддэггүй богинохон тархитай амьтад. Би хэзээ ч чинийх байгаагүй. Намайг дорд үзэхээ больж үз!!" гэсээр явахаар эргэхэд охин түүний араас тэврээд

- "Яагаад надад л ингэж ханддаг юм? Би юу хийвэл чамайг өөртөө татаж чадах юм бэ? " гэсээр хоолой нь зангирахад Юнги охины бэлхүүсээр нь ороосон гарыг тавиулан

- " Чи цус сорогч байгаа цагт хэзээ ч тийм зүйл болохгүй!!" гэж хэлэн хоосон кодидорт цус сорогч охиныг үлдээн одлоо. Охин өөрийн тогтворжуулагчийн араас гараа атган ширтэхдээ

- " Тэр муу Александрын ***чинг алчихъя л даа." гээд нил ягаан нүдээ хорсол тээн гэрэлтүүлнэ.

***

Жонгүг ах урьдын адил надтай үг дуугарахгүй хэвээр тэр бүр хажууд минь суухаа ч больчихсоныг хэлэх үү цаанаа л нэг ганцаардаж буй мэт мэдрэмж төрөөстэй.

Ширээгээ дэрлэн бодол болон суухад минь тэр өдрийн танихгүй нэгэн санаанд оров. Түүнийг хэн байсныг бас тогтворжуулагч аль эсвэл цус сорогч, бүр хүн эсэхийг нь ч би мэдэхгүй. Гэхдээ түүнийг харахад надад яагаад ч юм бусдаас мэдрэгддэг айдас төрөөгүй. Бас түүний талаар би хэнд ч хэлэлгүйгээр чимээгүй өнгөрөхөөр шийдсэн юм.

The Mortal Blood🍷Where stories live. Discover now