1

16K 617 34
                                    

-Гар яв зайл!! Би чамайг харахаас ч ой гутаж байна.

Би: Ээжээ!!

Ээж: Намайг тайван орхи! Миний нүднээс далд ор

Би ээжид түлхэгдсээр гэрийн гадаа харанхуй шөнийн цагаар хөөгдөн гарав.Хөөгдөх бүртээ очдог гэрийн хажуугийн модон ширээн дээр очин дээш харан хэвтлээ.Иймэрхүү үйл явдал миний хувьд аль хэдийнэ дасал болчихсон зүйл.Би ээжийнхээ хар бараан өнгөрсөн амьдрал.Ээжийг би буруутгахгүй ээ,мэдээж би ч гэсэн хүчиндүүлж олсон хүүхдээ нэг их саймшраад байхгүй л байх.Ээж минь арван жилийн төгсөх ангид суралцаж байхдаа намайг олсон юм.Тэр намайг авхуулна гэсэн ч эмээ минь өсгөнө гэсээр байгаад гаргуулсан гэсэн.Намайг төрсөн цагаас авахуулаад эмээ минь л өсгөсөн.Миний хувьд ээж гэж дуудах ёстой хүн бол эмээ.Хоёр жилийн өмнө эмээ нас барж,түүний дараачаар миний эмээгийн дараачаар хайрладаг байсан аав минь энэ хорвоог орхисон.Хойд аав л даа,гэхдээ л намайг яг төрсөн охин шигээ юугаар ч дутаалгүй өсгөж өндийлгөсөн.Эмээг нас барсны дараа аав надад байсан учир ээж надтай хөндий ч гэсэн жирийн харьцдаг байсан.Гэтэл аавыг өөд болсны дараа намайг яг л нүдэндээ орсон өргөс мэт үзсээр өнөөдрийг хүрсэн.

-Эгч ээ.

Би: Унтахгүй юу хийж байгаа юм?

-Ээж тасраад уначихсан,та одоо орж болно оо.

Би: Ойлголоо.

Энэ бол хойд аав болон ээж хоёроос гарсан хүүхэд.Миний эх нэгтэй дүү.Би түүнийг яг л төрсөн дүү мэт хайрладаг.Юмны учир начрыг сайн ойлгох болоогүй насан дээрээ явж байгаа ч ээжийн дэргэд байснаар багаасаа муу зүйлс олныг үзэж байгаа гэхэд болно.Дүүгээ өвөртлөн унтахаар хэвтлээ.Аав том компаний гүйцэтгэх захирал хийдэг байсан үед бид мөнгө төгрөгөөр огтхон ч дутагддаггүй байлаа,харин одоо гэвэл бидэнд энэ гэрээс өөр юу ч алга.Умгар байшин л даа.Сарын өмнө том байшингаа зараад нүүж ирсэн юм.Ээж энэхүү байдалд дасаж өгөхгүй өдөр болгон ууж,хямарч явсаар одоо бүр архичин гэж хэлэхэд хэлсдэхгүй нэгэн болсон.

Өглөө босоход ээж байхгүй байв.Өнөөх архиа уух гээд явсан хэрэг.Би ч сургуульдаа явах бэлтгэлээ ханган дүүдээ зориулж хоол хийчхээд автобусны буудал руу яаравчиллаа.Манай сургуулийн тухай гэвэл манай улсын хамгийн том хувийн сургууль.Баячуудын хүүхдүүдээр дүүрэн.Би яаж тэнд орсон бэ гэж үү? Аавын маань хамгийн сайн найз нь уг сургуулийн захирал.Тэгээд намайг төгсөн төгстөл уг сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн албан бус аман гэрээтэй гэх үү дээ.Тэр их сайн хүн болохоор аавын оршуулгын ёслол дээр дүүг минь хүртэл үнэ төлбөргүй сургана гэж амласан.Энэ сургуульд бүхэл бүтэн арван хоёр жил сурахад нийтдээ хэдэн төгрөг төлнө гэж бодож байна? Дээрээс нь өдрийн хоолны мөнгө нэмэгдэхээр зүгээр л төсөөлөхөөргүй их мөнгө гарна.Тиймээс л ийм сургуульд үнэ төлбөргүй сурна гэдэг тэнгэрийн од шүүрсэнтэй л агаар нэг зүйл.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now