19

6.2K 505 68
                                    

Дүүгийнхээ инээд хөөр,баяр жаргалыг хараад сэтгэлд минь байсан бүхий л гуниг үргэх шиг болж байв.Тэн-с болж үүссэн сэтгэлийн шарх минь хүртэл тэрхэн мөчид аньж байлаа.Дүёоний ачаар дүүгээ дуртай бүхий л тоглоомон дээр нь тоглуулж,дээрээс нь амттай зүйлс ч ихийг авч өгч чадсандаа түүнд үнэхээр их талархаж байв.Бид нэлээд хэдэн тоглоомон дээр тоглоод түр амсхийн сууцгаах зуур Дүёон зайрмаганд явахаар биднээс холдлоо.Гэнэт дүүгийн халаасанд утас дуугарах нь тэр. Би ч нэг их тоолгүй энэ тэрийг ажиж байтал 

Инсү: Яанаа! Ээж намайг цэцэрлэгээ тасалчихсанг мэдчихэж.Одоо ирж авна гэнээ.

Би: Эндээс үү? 

Инсү: Би явмааргүй байна.

Инсү хошуугаа унжуулан суухад би түүнийг тайтгаруулан тэвэрлээ.Ээжийг энд ирнэ гэсэн чинь нэг л сандраад явчихлаа.Түүнтэй уулзана гэхээс би үнэхээр их айж байна.Хэдийгээр маш их санаж,царайг нь холоос ч болтугай хармаар байгаа ч...дахиад л ээжийн амнаас намайг зэмлэх ямар үгс гарах бол гэхээс айж байна.

-Инсү?!

Намайг бодлоо ч цэгцлэж амжаагүй байтал ээж бидэн дээр аль хэдийнэ ирчихсэн Инсүг тэврээд зогсож байв.Тэр Инсүд маш их санаа зовсон нь илт байсан бөгөөд түүний төлөө ийм хурдан ирсэнд нь бага зэрэг атаархах сэтгэл төрөөд явчхав.

Би: Та сайн сууж--

Намайг үгээ гүйцээж амжаагүй байтал ээжийн алга хацар дээр минь буух нь тэр.Мэдээж л дээ,би ер нь юу хүлээж байсан юм бэ? Инсүтэй ижил намайг тэврээд сайн сууж байсныг минь асууна гэж бодсон юм байх даа?

Ээж: Чи хэн болчхоод хүүхэд дагуулаад энэ тэрүүгээр сэлгүүцэж байгаа юм? Чи хичээл номгүй юм уу? Гудамжны золбин амьтан уу?! Инсүг өөрийнхөө араас оруулах нь уу?!

Ээжээ,та сайн сууж байсан уу? 

Би энэ үгийг хэлмээр байсан ч ийм зүйлийн урдаас ингэж хэлнэ гэдэг үнэхээр тохиромжгүй.Би чимээгүй л доош харан зогслоо.Дүү минь харин гарнаас минь чангаас чанга атган ээж рүү чичирсэн хоолойгоор 

Инсү: Би эгч дээр очсон юм аа.Эгч намайг дагуулж яваагүй,миний буруу.Эгчийг битгий загнаач дээ ээжээ.

Ээж: Инсү.Энэ хүн чиний эгч биш.Ээжийнх нь охин ч биш.Бид харь хүмүүс ойлгов уу? Би чамайг танихгүй хүнтэй хамт явж болно гэж заасан билүү? 

Ээжээ,би таныг харсандаа баяртай байна.Би таныг маш их санасан.

Урд минь зогсох "ээж" минь намайг цус нэгт дүүд минь "харь элгийнх" хэмээн хэлж байхад надад бодогдож байсан зүйл гэвэл дээрх бодол л байлаа.Инсүгийн гар миний гарнаас мултрахад ухаан орон дээш харвал ээж,дүү хоёр надаас нэлээд хэдэн алхам холджээ.Нулимс минь урсаж,тэдний араас харан зогсоход зүрхээр минь хатгуулна.Хэдий араас нь "Би таны охин шүү дээ,Инсү би чиний эгч мөн" гэж хашхирмаар байвч тэд сонсохгүй хэмжээнд надаас холдсон байлаа.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now