31

5.9K 532 69
                                    

 
   "Амьдрал яг л нэгэн хэвийн үргэлжлэсээр байвал хүн нэг л өдөр бууж өгдөг."

Би хэцүү зүйл тохиолдсон үедээ ийнхүү бодсоор өдийг хүргэсэн.Амьдрал намайг сорьж байгаа юм,ингэх тусам би амьдралд хайртай болж,тэсвэр сууж,амьдрахын тулд амьд гарахын тулд тэмцэх болно..гээд л.Харин энэ бодол зөвхөн "би төвтэй" байсныг өнөөдөр л мэдэв.Надад л хэцүү зүйл тохиолдоход энэ бодол намайг дээш өргөж чаддаг байж.Харин нүдэн дээрээ "хайртай" хүнээ зовохыг,өвдөхийг хараад энэхэн бодол минь нуран унах шиг л болов.

Би бодсон.Ингээд л боллоо гэж.Бидний нэг үйлдэл ахин нэг зүйлийн эхлэл болно гэдгийг "мэдэж" байсан ч..тэр зүйл нь "мэдрэгдэхээрээ" өөр юм.

-Чи үүнийг үзэх хэрэгтэй!

Гэнэт хажуу талаас гарсан дуунд би цочих нь тэр.Таньдаг хүний минь хоолой байсан болохоор тэгсэн хэрэг л дээ.Би түүн рүү харалгүй зүгээр л хоосон зүг рүү ширтэнэ.Надад Тэн-ий төлөө хийж чадах зүйл гэж алга,би дундуур нь орж оролцсон ч энэ бүхэн дуусахгүй гэдгийг би мэдэж байсан юм.

Дүёон: Биднийг яадаг байсныг нь санаж байна уу? Тэр яг л бидний энэ зогсож байгаа газар зогсчхоод биднийг яаж зодуулахыг хардаг байсан.Тийм биш гэж үү?

Би түүний өөдөөс дуугаръя гэсэн ч тэнхэл байхгүй мэт зогссоор л...

Дүёон: Тэр бидний мэдэрсэн зүйлийн талын талыг нь ч болтугай мэдрээд үзэх хэрэгтэй.Харин чи энэ мөчийг алдалгүй хараад зогсох чинь зөв хэрэг.

Би: Чи намайг түүнд хайртайг минь мэднэ.Хэн ч бай хайртай хүнээ зовж байхыг харахыг хүсдэггүй юм.Хэрвээ хүсэж байвал "хайр" биш гэсэн үг.

Би бүхий л чадлаа шавхан байж ийн хэлэв.Дүёон энэ үгний минь хариуд юу ч дуугаралгүй зогсож,завсарлагаан дуусч байгааг илэрхийлсэн хонхны дуунаар хажуунаас минь холдон одов.Хүүхдүүд ганц нэгээрээ явсаар сургуулийн урд талын талбайд Тэн,бид хоёр л үлдэх нь тэр.Би түүнээс хориод алхмын цаана зогсож,тэр надаас хориод алхмын зайд хэвтэж байлаа.

Арван есөн алхам.

Бидний дунд маш их зай байгаа мэт санагдана.Тэн над руу харцаа шилжүүлж хэвтсэн чигээрээ харна.Би тэнхэлгүй болсон хөлөө ганц нэгээр л зөөж чадаж байв.

Арван найман алхам.

Би үнэндээ түүн рүү алхаж чадахгүй байв.Түүний энд тэндээ зүсэгдсэн нүүрийг харахад зүрх минь хэд дахин илүүтэйгээр гүн гэгч нь зүсэгдэж байлаа.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now