LLLasttt

10K 802 103
                                    

Төгсөлтийн баяр болж хаа сайгүй л гэгэлзсэн охид хөвгүүд үзэгдэнэ.Харин Тэн бид хоёр л нэг тайван хүмүүс анги дотроо бие биендээ эрхлэн элдэв зүйлс ярилцан сууцгааж байлаа.Ангийн багш дурсамж хичээл орохын сацуу зарим үг хэлэхийг хүссэн хүүхдүүдийг урагш гаргаж байлаа.Сургуульд надад сайхан дурсамж бараг л байгаагүй учир миний сэтгэл бараг л хөдлөхгүй байлаа.Хажууд минь хамгаас хайрт хүн минь гарнаас минь хөтлөөд сууж байгаа болохоор ч тэр юм уу зүгээр л тайван сайхан байх нь тэр.Гэсэн ч энэ хүнтэй учирсан,энэ хүнийг хайрлаж,хайрлуулсан газар энэ сургууль минь болохоор бас л эвгүй санагдахын хувьд санагдаж байлаа.Хүүхдүүд нэг нэгээрээ босон үг хэлж байсан ч ганц хоёрхон л хүүхдүүд олигтой хэдэн зүйл хэлэв.Би ч нэг их тоолгүй ийш тийш харан дараагийн үйл ажиллагаа энэ тэрийг бодож байтал самбарын өмнө танил дуу гарах шиг болсон нь Тэн-ийн дуу хоолой байв.Би нүдээ бүлтийлгэн түүн рүү ширтэж байтал тэр хоолойгоо нэг зассанаа яриагаа эхлүүллээ.

Тэн- Би хамгийн түрүүнд бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.Энэ сургуулийг сонгож,хичээж суралцсанд баярлалаа.Бас дээрээс нь ангийн багш болон бусад багш нартаа ч гэсэн талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна.Одоо харин уучлалт гуйхыг хүсэж байна.Багаас минь хамт байсан найзууддаа уучлаарай гэж хэлмээр байна.Бас үргэлж муухай авир гаргаж дээрэлхдэг байсанд бусад хүүхдүүдээс уучлалт хүсмээр байна.Харин хамгийн сүүлд Сун Ингеон..намайг өөрчилсөнд,энэ сургуулийг өөрчилсөн чамдаа баярлалаа.Бас ухаангүй,тэнэг явсан он жилүүдийнхээ өмнөөс уучлалт гуйж байна.Ангийхандаа төгсөлтийн баярын мэнд.Бүгд дээд сургуулиуддаа амжилттай элсэж,хүсэл мөрөөдлийнхөө зүгт дураараа нисээрэй.

Зуны амралт аль хэдийнэ эхэлж бид сургуулийн зүг харах ч хэрэггүй болов.Тэн бид хоёр хэд хэдэн аялалын компаний сурталчилгаа үзэн суусаар өдөр хоногийг өнгөрөөж байлаа.Хүсэлт илгээсэн сургууль маань дараа жилийн тэтгэлэгт хамруулахаар болсон учраас би эндээ эхний нэг жилээ сураад дараа жил элсэн орохоор болсон.Тэн-ий хичээл найман сард эхлэх учир одоо бидэнд хамтдаа өнгөрүүлэх яг л сарын хугацаа л байлаа.Учир нь сургууль соёл,элсэлтийн шалгалт гэсээр байтал тав,зургаадугаар сар аль хэдийнэ өнгөрсөн юм.

Тэн- Хайр аа,чи явах газраа шийдсэн үү? 

Би- Шийдээгүй ээ.Чамд бодсон санасан зүйл байна уу? 

Тэн- Харин бас байдаггүй ээ.Зарим таалагдаж байгаа газруудынх нь хугацаа хэт богино эсвэл хэт урт байгаад байна аа.

..When Our Eyes Met..Donde viven las historias. Descúbrelo ahora