20

6.9K 545 59
                                    


Бид энэ байдалтайгаа хэр удаан зогссоныг үнэхээр хэлж мэдэхгүй юм.Гэхдээ энэхэн мөчид би түүнийг хэчнээн их санаснаа л ухаарч амжсан юм даг.Би эмээ,хойд аав хоёрт л ингэж дулаахнаар тэврүүлж байсан.Түүнээс биш өөр харь элгийн хүнд хэзээ ч ийм тэврэлтээр тэврүүлж байгаагүй юм байна.Яагаад ч юм сэтгэл зүрх минь тайвширч нулимс минь урсаад ирэв.Гэсэн ч би түүнийг яагаад намайг тэвэрснийг ойлгож өгөхгүй юм.Тэр надад дургүй биз дээ? Надтай байх нь уурыг нь хүргэдэг атал яагаад намайг тэврээд байгаа юм бэ? Би түүний тоглоом юм уу? Дуртай үедээ муухай үгс хайр найргүй хэлчхээд,дуртай үедээ тэврээд санаа тавихад болно гэж бодоод байгаа юм байх даа...Дургүй минь хүрч байна.Өөдгүй зан гаргаж,муухай аашлахад нь уйлж,гомдож,сэтгэлээр унадаг хэрнээ сайхан хандахад нь бүхнийг мартаж,жаргалтай нь аргагүй тайвшрах өөртөө ч дургүй хүрч байна.Магадгүй намайг ийм болохоор Тэн ч гэсэн надтай утсан хүүхэлдэйтэй харьцаж байгаа мэт харьцдаг байх.

Чичирсэн гараараа түүний хоёр гарнаас барин өөрөөсөө салгалаа.Гарыг нь холдуулахад тэр гайхсан шинжтэй над руу нүдээ бүлтийлгэн харах нь бүдэг гэрэлд яагаад ч юм сэтгэл татам харагдана.Гэсэн ч би түүнтэй чухал зүйлээ ярилцах хэрэгтэй.Өөх ч биш,булчирхай ч биш нэг тийм хачин харилцаатай удаан байж би тэсэхгүй нь.

Би: Тэн,чи үнэхээр---

Нүд минь байгаа хэмжээнээсээ бараг л гурав дахин томров.Түүний уруул миний уруулд хүрч байгааг би мэдэрч байгаадаа өөртөө ч итгэсэнгүй.Ахин дахин нүдээ анивчин түүнийг харсан ч өмнө минь Тэн доош бөхийн,нүдээ аньж,уруулыг минь амтлаж байв.Гар минь салгалан,уг мэдрэмжийг өөртөө шингээхийг маш их хичээсэн ч энэ үнэхээр болсонгүй.Түүний чээжинд гараа хүргэн түлхсэн ч тэр бэлхүүсээр минь тэврэн өөртөө нааж улам гүн гүнзгийгээр үнэсэж байлаа.Би хөмсөгөө зангидан түүнээс холдохыг хичээсэн ч тэр хэтэрхий их хүчтэй байв.Сүүлдээ бүр амьсгалахад ч бэрх болж байх нь тэр.Түүний хэл гэнэт аманд минь орж ирэхэд л би ууртай нь аргагүй түүнийг түлхэн өөрөөсөө холдууллаа.Би ч тэр,Тэн ч тэр хоёул аймшигтай амьсгаадаж байлаа.

Би: Чи үнэхээр яагаад байгаа юм бэ? Чиний хэлснээр би чиний дургүйг хүргэхгүйн тулд холдсон.Гэтэл яагаад байгаа юм? 

Тэн: Би чамд надаас холд гэж хэлээгүй.

Би: Би чиний энэ олон занг ердөөсөө ойлгохгүй байна.Би чиний энэ олон араншин дунд чинь төөрч,сүүлдээ бүр ядарч байна.Би цөхөрч байна,ойлгож байна уу? 

..When Our Eyes Met..Where stories live. Discover now