36

5.3K 500 43
                                    


" Хүмүүн биднийг сайн бодож тунгаан,зөв сонголт хийх бүрт дээд тэнгэрээс шагнадаг"

Аль хэдийнэ өвлийн адаг сар ирж хавартай золгох мөч ойртжээ.Хүүхэд бүр элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэцгээж,Тэн бид хоёр ч мөн адил толгой өндийх завгүй л хичээл номоо давтаж байлаа.Үнэндээ бид хоёр хоёул Солонгостоо сурахыг урьтал болгохгүй байгаа учир бусдаас арай илүү хичээж байсан юм.Тэн физик талдаа сонирхолтой учир "Massachusetts Institute of Technology  (MIT)" буюу дэлхийд ноймор нэгт тооцогддог сургуулийг зорилгоо болгож харин би гэдэг хүн хууль,эрх зүй тал руугаа илүү сонирхолтой тул "Yale Law school " ийг өмнөө тавьж байлаа.Ерөнхийдөө элсэлт авах хугацаа нь дуусчихсан учир бид хоёр хариугаа хүлээх л үлдээд байсан юм.Яг зуун хувь орж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа тул бид Солонгостоо элсэлтийн шалгалтаа өгсөн нь зөв гэж бодоцгоож байгаа учир бид хоёр дахин илүү зүйлс хийцгээж байлаа.Тэн-ий аав бидний ирээдүйн зорилгыг маш их дэмжиж байгаа гэдгийг хэлэхэд тун таатай байна.

Долоо хоногийн эхний өглөө тайван сайхан эхэлж бид бүгд эхний цагийнхаа хичээлийн багшийг хүлээн анги танхимдаа сууцгааж байтал сургуулийн цагаан хоолойгоор захирал тамирын зааланд бүгд цугларахыг тушаав.Бид ч суудлаасаа өндийцгөөн тамирын заал руу явцгаав.Замдаа Дүёон бид хоёр дээр ирэн 

Дүёон- Яах гэж байгаа талаар мэдээлэл байна уу?

Тэн- Байхгүй ээ

Бид гурав дунд хавьцаа сууцгаан элдэв зүйлсийг ярилцаж байтал Тэн-ий аав тайзан дээр гарч ирэв.Бүх багш нар түүний ард эгнэн зогссон байх бөгөөд зөвхөн төгсөх ангийнхан ч бус сургуулийн бүх хүүхдүүд цугларсан байх нь ямар нэгэн чухал зүйл болох гэж байгаа юм шиг л байх нь тэр.Хүүхдүүд ам амандаа гайхан ярилцах дуу сургуулийн захирал үгээ эхлүүлэхэд намжив.

Захирал- Өнөөдөр бид сургуульдаа ахин нэг "хууль,дүрэм"-г нэмэх гэж байна.

Тэн- Зарлалын самбар дээр л наачихна биз дээ.Энэнд чинь бөөн сүр дуулиан болох ямар шаардлага байна аа!

Тэн амандаа ийнхүү бувтнахад би түүнийг дуугүй болгох зорилгоор гарнаас нь атгаад ахын яриаг үргэлжлүүлэн сонслоо.

Захирал- Та нар яагаад заавал ингэж сүр дуулиан болж байгаа талаар гайхаж байгаа байх.Хэдийгээр энэ шинэ хуулийг зарлалын самбар дээр наачхаж болох байсан ч би бүх хүүхдүүд зарлалын самбарыг уншдаггүй гэдгийг мэднэ.Бас хөнгөн хуумгай хандах вий гэж болгоомжилсон юм.

..When Our Eyes Met..Donde viven las historias. Descúbrelo ahora