16

6.3K 509 90
                                    


Яг одоо надад үл үзэгдэгчийн хүрэм хэрэгтэй байна.Түүн рүү зүгээр л хар цагаан дуугүй ширтэн зогсохдоо би яахаа үнэхээр мэдсэнгүй.Дүёон над руу нэг тийм сонин харцаар харж,хачирхалтай инээдээр инээх нь намайг зүгээр л хөлдөөж орхиж байлаа.Мэдээж,би түүнд Тэн-ий гэрийн үйлчлэгч гэдгээ хэлэх хэрэгтэй байх тийм үү? Эс бөгөөс тэр Тэн бид хоёрыг буруугаар ойлгочих ч юм билүү тийм биз дээ? Дээрээс нь Дүёоний ээж Тэн-ий хойд ээж шүү дээ.Хэрвээ Тэн-ийг нэг охинтой цуг амьдарч байна гэсэн хов аавынх нь чихэнд хүрвэл яах болж байна? Ядаж байхад манай аав,Тэн-ий аавын найз байдаг...мөн таарч дээ.

Би: Би энд гэрийн үйлчлэгч хийдэг гэж хэлсэн шүү дээ.

Би санаа алдангуй ийн хэлэхэд ашгүй Тэн ардхан талд минь ирлээ.Яг л харанхуй шөнө ганцаараа явж байгаад таньдаг хүнтэйгээ таарсан мэт л санагдаж байна .Гэхдээ Тэн ирлээ гээд тус хүргэж чадна гэж бодохгүй л байна шүү -.-

Тэн: Чи энд яах гэж ирсэн юм? Бид нэг нэгнийхээрээ орж гараад байх дотно улс биш шиг л санагдах юм!

Дүёон: Би энд чамтай биш Ингеонтой уулзах гэж ирсэн.Өөр зүйл байхгүй! Битгий сүржигнээд бай!

Бурхан минь.Дүёонийг ийм зоригтой гэж хэн мэдэх билээ? Тэр Тэн-ий нэрийг хэлэхээс ч айж байна гэж надад хэлж байсан нь саяхан юм шиг л санагдаж байхад одоо түүний урдаас бараг хэрэлдэж байгааг нь харахад үнэхээр дасч өгөхгүй юм байна.Тэд бараг л харцаараа тулаан хийцгээж байлаа.Ямар нэгэн тусгай техникээр тэднийг харвал нүдээрээ гал цахилгаан гаргаж түүгээрээ тулалдацгааж байгаа байх.

Би энэ хоёрыг цаашид бие биен рүүгээ хөмсөгөө зангидан ширтэлцэцгээхийг нь харж тэсэхгүй тул шууд л гутлаа углан Дүёонийг түлхсээр гэрээс гарлаа.Дүёон гайхширсан байдалтай миний урдаас хэсэг харж байснаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан шоолох маягаар

Дүёон: Чи чинь юу өмсчихсөн юм бэ?

Нээрээ тийм л дээ.Одоо би үнэхээр аймшигтай харагдаж байгаа байх.

Би: Тэн-ий хувцас.Харин надад ямар ч хувцас байхгүй болчхоод л...

Дүёон: Тэгвэл хамтдаа дэлгүүр явах уу?

Би: З-зүгээр дээ.Тэгэх шаардлагагүй.

Бурхан минь,би түүнийг баян гэдэгт одоогоороо итгэж өгөхгүй юм.Итгэхгүй гэхээсээ илүү дасч өгөхгүй л байгаа юм шиг байна.Түүнээр юм авахуулна гэхээр яг дампууруулчих юм шиг л санагдаж байна шүү.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now