32

6.4K 523 63
                                    


Би ахыг яагаад ингэснийг хэлж мэдэхгүй юм.Энэ бүхнийг аавд минь үнэнч найзын сэтгэлээр хийж байгаа юм болов уу? Гэхдээ тэгж бодоход энэ бүхэн дэндүү үнэтэй юм.Үнэндээ би үнэ төлбөргүй байр,утас зэргийг хэлсэнгүй ээ.Тэн-ийг надад өгч байгаа нь дэндүү бүр дэндүү үнэтэй санагдаж байна.Би Тэн-д маш их хайртай гэсэн ч бага зэрэг эргэлзэж байна.Бид хүүхдүүд...ахын хэлдгээр дүнгэж л арван жилийн төгсөх анги.Хэдийгээр насанд хүрсэн ч яагаад ч юм амьдралын том том асуултуудад хариулж чадахгүй бүдрэх мэт санагдаж,сэтгэл дотор минь айдас хуралдаж байна.Миний буруу байвал яана? Энэ цаг хугацааг ахаас гуйсан нь хожим алдаа болж хувирвал яана? Амьдралдаа гуйсан хамгийн буруу гуйлт байсан бол яана? Тэн надаас өөр,би Тэн-с өөр хэн нэгэнтэй учрах ёстой байсан бол яана? Бид хоёул буруу замаар алхаж яваа бол яана?...

Учрах ёсгүй тавилан,учрах ёстой мэт хуурмагаар мэдрэгдсэн бол яана.

Хаалганы хонх дуугарахад би гэнэт ухаан орон үүдэнд удаахнаар очлоо.Хаалгаа онгойлговол Тэн зогсож байх бөгөөд тэр байдгаараа амьсгаадсан нь над руу ямар их яарсныг нь төвөггүйхэн илтгэж байв.Энэхэн мөчид би дотроо байдаг чадлаараа "яадаг юм! одоо л жаргалтай байвал,одоо л тэр надтай хамт байж байвал хожмын түмэн зовлон,мянган гачлан надад хамаагүй! Энэ их жаргалын хариуд үлдсэн насаараа зовох ёстой гэвэл би бэлэн байна!" хэмээн хашхирч байлаа.

Би түүнийг тэвэрсэн тэгээд уйлсан.Би уйлаад л байсан,уйлаад л байсан.Яг яагаад уйлаад байгаагаа тэрхэн үедээ би өөрөө ч ойлгоогүй.Нулимс минь баяр,гуниг хэмээх хоёр үгтэй хоршин хацраар минь хайр найргүй урсаад л байсан.

Нэг л мэдэхэд Тэн бид хоёр буйдан дээр сууж байлаа.Би түүний хөлөн дээр хөндлөн сууж,чээжинд нь наалджээ.Уйлах минь бага зэрэг намжсан байв.

Тэн: Одоо жаахан ч гэсэн тайвширч байна уу,уйланхай минь.

Би: Мм

Би бага зэрэг чичирсэн хоолойгоор ийн хариулахад Тэн өхөөрдөн духан дээр минь үнэрлэн үнэслээ.Би түүний урт хуруунуудаар оролдонгоо : Чи яагаад уйлсныг минь асуухгүй юм уу?

Намайг ийн асуухад Тэн толгойг минь илээд : Ойлгож байна аа! Зүгээр л ойлгож байгаа болохоор надад асуултны хэрэг огтхон ч алга.

Би түүнийг ингэж хэлэхэд ахин уйлж эхэллээ.Би яагаад байгаагаа ерөөсөө ойлгохгүй байх нь тэр.Магадгүй Тэн бид хоёрыг зөвшөөрөхгүй нь дээ гэж санаа зовж байсан зүйл минь эцэстээ алга болохоор санаа минь амраад ингэж байгаа юм болов уу? Эсвэл баярын нулимс ийм айхтар сэтгэл хөдлөлөөр гарч байгаа юм болов уу? Магад ирээдүйд учрах зовлонг эмэгтэй хүний зөн совин минь мэдчихээд ингэж аашлаад байна уу?...

..When Our Eyes Met..Where stories live. Discover now