24

7.4K 577 95
                                    


Би: Ялаа

Би хоолны танхимаар дүүрэн ийн орилоод Тэн-ий аман дээрээс юм авч байгаа юм шиг дүр үзүүлээд гараа доош сэгсэрлээ.Хүүхдүүд ашгүй биднээс харцаа холдуулж,буцаад өөр хоорондоо ярилцаж эхлэв.Жэнни,Дүёон хоёр ч толгойгоо сэгсэрцгээсээр хоолоо үргэжлүүлэн идэцгээлээ.Тэн над руу жуумалзан харж,би түүн рүү аль болох хамгийн муухай харцаа илгээж байв.Тэр ингэхэд өөрийгөө хаана байна гэж бодоо вэ? Дээрээс нь тэр үнэхээр энэ олон мянган хүний дунд надтай сууж,бүр харьцаж чадлаа гэж үү? Тэр намайг энэ хүмүүст алуулахыг хүссэн юм байх даа? Би үнэхээр үүний дараа над дээр ирэх шийтгэлийг давж гарах эсэхдээ эргэлзэж байна.Тэр ер нь хэзээ сургууль дээр ийм ааш гаргадаг болчихсон юм? Намайг өчүүхэн амьтан мэт л үздэг биз дээ? Эсвэл түүний ухаан санаа эрүүл бус байна уу?...

Дүёон: Ялаа баригч минь явцгаая.

Дүёоний дуунаар дээш харвал хүүхдүүд ихэнх нь хоолны танхимаас гарчээ.Бидний ширээнд Дүёон бид хоёр л байх бөгөөд би бүрэн идэж амжаагүй хоолоо угаалгын хэсэгт тавьчхаад Дүёонтой цуг дэлгүүр оров.Дүёон надад цэвэр сүү авч өгөн,бид ч сургууль доторх ганцхан "зөвшөөрөгдсөн" газар болох дэлгүүрийн танхимын сандал дээр суун ууцгаалаа.Дүёон надтай юм ярих тоолондоо "ялаа баригч" хэмээн дуудсаар байгаа нь намайг бүр залхааж орхив.Тэр мэдээж ялаа байгаагүйг мэдэж байгаа болохоор л надаар ийн тоглож байгаа байх.

-Энэ чинь Ингеон уу даа? 

Биднийг марзаганаж байх хооронд намайг дуудсан настайвтар эрийн дуу гарсан зүг харвал сургуулийн захирал буюу манай аавын хамгийн сайн найз зогсож байх нь тэр.Мэдээж энэ хүн Тэн,Дүёон хоёрын аав шүү дээ.Сургуулийнханд Дүёон түүний хүү гэдгээ мэдэгдэхийг хүсэхгүй байгаа бололтой тэд бие биенээ таньдаг царайлсангүй.

Би: Сайн байна уу,ахаа.

-Сайн.Чи сайн байгаа юу? Ээж,дүү хоёр нь сайн уу? 

Би: Би сайн байгаа.Тэднээсээ тусдаа амьдарч байгаа гэх үү дээ.Саяхан уулзахад сайн байгаа санагдсан.

Ах манай гэр бүлийн байдлыг маш сайн мэднэ.Ээж надтай яаж харьцдаг,би түүний хувьд яаж олсон ямар хүүхэд гэдгийг,аав эмээ хоёр минь надтай хэрхэн харьцдаг байсныг гээд л бүх зүйлийг тэр манай гэр бүлийн нэг гишүүн мэт л мэддэг учир намайг хөөгдсөнийг ч гадарлаж байгаа бололтой санаа зовонгуй толгой дохиж буй харагдлаа.Би ч муухан инээмсэглэн зогсов.Ахыг харсан чинь яг л аавыгаа харж буй мэт мэдрэмж төрж байх нь тэр.Энэ хүн аавын минь жаргалтай,зовлонтой гээд бүхий л үед хамт байсан болохоор дотно сэтгэгдэл төрж байгаа нь гарцаагүй.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now