17

6.3K 449 75
                                    


Би тэр чигтээ байрандаа таг зогсчхов.Харин Тэн ээж рүүгээ хөмсөгөө өргөн харна.Би Тэн рүү харан зогсохдоо өөрийнхөө зүрхийг маш хүчтэй цохилож буйг мэдэрч байлаа.Маш их зайрмаг идсэндээ ч тэр юм уу бие минь хүйт оргиж ахин алхам ч алхаж чадахгүй мэт санагдаж байв.Би Тэн-с харцаа буруулж өөр тийш харан зогсоход гэнэт толгойны ард тал руу хүн алгадах шиг болон толгойгоо барин хажуу тийш харвал

Тэн: Дэмий юм бодоод байлгүй явъя.

Тэр ингэж хэлээд урд минь гаран алхаж эхлэв.Түүний ээж нилээн урд алхаж байх нь тэр.Бурхан минь,би л энд ганцаараа пээнэгт орчихсон байж байсан юм уу? Түүний ээж нь хүртэл хэлсэн үгээ нэг их тоолгүй явсан байхад би одоо юу вэ? Ичиж үхмээр юм.

Би Тэн-ий араас гүйсээр гүйцэж очин хажууд нь алхаж эхэллээ.Тэр зөвхөн урагш харан алхах бөгөөд би түүнийг ээж рүүгээ харж байгаа байх хэмээн тааварлаж явлаа.Түүнээс яриа өдөх гэсэн ч надад ахин тийм нүүр байхгүй мэт санагдана.Эсвэл зүрх зориг алга мэт.Саяхныг хүртэл бодсон бодолдоо одоог хүртэл ичиж үхэх гээд байхад яаж ч түүнээс яриа өдөх вэ дээ.Дуугүй л явж байсан минь дээр.

Тэн: Тэр чамд яагаад ч юм их дуртай.

Түүний хэлсэн энэ үг надад инээдтэй санагдаж би тэсэлгүй чанга гэгч нь инээчихлээ.Тэн энэ үгээ их будилсан маягтай хэлсэн болохоор миний инээд бүр ч их хүрэв.Тэр үнэхээр намайг өөрийнх нь ээжид яагаад таалагдаад байгааг ойлгож чадахгүй байгаа бололтой толгойгоо гилжийлгэн алхана.Би ер нь яагаад түүнд таалагдаж болдоггүй юм? Таалагдахгүй байх шалтгаан байгаа юм уу? Эсвэл тэр надад дургүй болохоор ээжийгээ яагаад дуртай байгаад гайхаад байгаа юм уу?

Би: Хүнд дуртай болоход шалтгаан хэрэгтэй гэж үү?

Би энэ үгийг түүнийг зарим зүйлсийг бодоосой гэсэндээ хэлсэн минь энэ байлаа.Би үүнийхээ ардаас уртаас урт санаа алдалт залгуулсан нь түүнийг чимээгүй болгоход хүргэв.Ямартайч гэр хүрэхэд гайгүй зайтай байгаа учир бид иймэрхүү зүйлс ярихад тохиромжтой нөхцөл байдал бүрдсэн байгаад миний сэтгэл хангалуун байлаа.Би түүнтэй иймээ,тиймээ зүйлсийн талаар бус зүгээр ядаж л хэдхэн секунд ч болтугай чин сэтгэлийн ярилцлага хиймээр байна шүү дээ.

Тэн: Хүнд дургүй болоход шалтгаан хэрэгтэй байдаг шиг дуртай болоход ч шалтгаан хэрэгтэй байдаг юм.

Би: Заримдаа бид шалтгаангүйгээр зарим хүмүүст дургүй байдаг.Бас шалтгаангүйгээр дуртай байдаг.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now