3

6K 513 18
                                    

Үнэндээ би ээж рүүгээ ч ийм нүдээр харж байсангүй.Тэн-ийг харахаар надад муу зүйл хийх нь тодорхой байдаг ч гэсэн,яагаад ч юм хийх ёсгүй хүн мэт санагддаг юм.Гэтэл энэ сургуульд намайг хамгийн их зовоон тамладаг хүн бол тэр шүү дээ.Яагаад тийм тэнэг зүйл боддогоо би өөрөө ч сайн ойлгодоггүй.Чээжээр хүнд оргиулан хоолны танхимаас шууд л гараад явчихлаа.Ард минь хоцрох хүүхдүүд жиг жуг хийж,зарим нь бүр тас тас хөхрөх нь надад үнэхээр дарамттай санагдаж байв.Тэн хэдийгээр сургуульд зохиосон тэнэг дүрмийнхээ дагуу хөдөлдөг ч тэр хүчээр хийдэг мэт надад санагддаг.Нүд рүү нь харахаар яг л над шиг амьдралтай юм шиг...Хаашаа явж юу хийхээ мэдэхгүй,нэг байрандаа л хэдэн тийш амь гуйн харах гөлөг шиг.Гэхдээ л тэр бол хөгийн амьтан.

Сургуулийн дээвэр дээр гарч ирэхэд надад эндээс түргэхэн үсэрчихмээр мэдрэмж төрж байлаа.Гэрт тийм их асуудалтай байхад ядаж сургууль дээр дажгүй байчихдаг бол тэсэхэд арай л амар сан.Гэтэл аль аль нь яг л там шиг.Би урд насандаа үнэхээр их нүгэл үйлдэж байсан бололтой дог шүү.Хүн урд насныхаа гэм нүглийг дараа төрөлдөө үүрдэггүй байсан бол сайхан юм сан...магадгүй би дараа төрлийнхөө жаргалтай амьдралыг бэлдэж байгаа байх тийм үү? 

Хоолны цаг дуусахад хувцсаа янзалсаар доош буун анги руугаа явлаа.Хүүхдүүд хоолны танхимаас цувран гарцгааж байсан тул бүгд намайг харан шоолцгооно.Зарим нь бүр амаа арчиж байгаа салфетка нүүр рүү шидэн зөрөх нь үнэхээр бухимдмаар байв.Хурдхан шиг анги руугаа явсаар ангийн хаалгыг татахад түгжээтэй байх нь тэр.Хойд хаалган дээр очсон ч ижил байв.Цонхоор хартал манай ангийн ихэнх охидууд орчихсон сууцгааж байлаа.Хаалгаа онгойлго гэж нүдсэн ч аль нь ч үл хөдөлнө.Бариулнаас нь татаж,хэд хэд цохитол 

-Хоолны танхимд мөнгөө төлөөгүй байж хоол идэх гэж санаархсаны чинь төлөө ингэж байгаа юм.Нэг цагийн чөлөө өгье,багшийг ирэхээс өмнө арилж үз!

Би: Та нарт ингэх эрх байхгүй.

-Тэгвэл чамд ингэх эрх байгаа юм уу? Чи ер нь сургуулийнхаа ч төлбөрийг төлөөгүй биз дээ?

Надад хэлэх үг олдсонгүй.Тийм л дээ би төлөөгүй.Зүгээр л нэг аман гэрээтэй сурагч.Хаалганы бариулаас тавин хүнгүй коридороор алхаж эхэллээ.Урдаас багшийг гараад ирээсэй гэж хүссэн ч тэгсэнгүй.Хөлөө чирэн явсаар дээвэр дээр буцан ирэхэд хувцсаа тавьсан булангаас утаа гарч байх нь тэр.Хурдхан шиг гүйн очиход Тэн ганцаараа зогсож байх бөгөөд өмнө нь миний цүнхтэй хувцас шатаж байв.Галыг нь унтраах гээд ойрттол тэр намайг хөлөөрөө мөр рүү түлхэн унагалаа.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now