15

6.2K 498 72
                                    

Би бараг л хойш унах шахав.Шуудхан хаалгаа хаамаар байсан ч тэдний яриаг сонсохгүй л бол байж суухын аргагүй болж байлаа.Учир нь надад жаахан ч болов мэдэгдэхүүн хэрэгтэй байна шүү дээ.

Өнөөх хүүхэн яг л урдын адилаар гутлаа ч тайлалгүй том өрөө рүү яваад орчхов.Уур минь хүрч байсан ч энэ бүхэн одоо огтоос хамаагүй санагдаж байлаа.Би тэднийг хурдхан шиг л амаа нээгээсэй гэж хүсэж байв.

Тэн: Ямар хэргээр ирсэн юм? Сургууль дээр бидний яриа дууссан гэж бодсон юм сан.

-Аав чинь чамтай ярилцмаар байгаа тухай танай гэрийн үйлчлэгчид хэлсэн санагдах юм.Тэр чамд дамжуулаагүй хэрэг үү?

Тэн: Дамжуулсан.Надад үнэндээ зав алга.

-Манай хүүг дээрэлхээд завгүй байсан байх нь.Дүёон чамд ямар гай болсон юм?

Тэн: Бид сургууль дээр хангалттай ярилцсан гэж бодож байна.Аавтай удахгүй очоод уулзчих болохоор явж үз.

-Чи багаасаа л ийм байсан.Хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй юм даа.

Тэн: Тийм ээ,та ч гэсэн өөрчлөгдөхгүй юм.Анх ээжийг минь хөөж гаргахаар ирэхдээ яг л ийм дээрэнгүйгээр орж ирж байсан.Та өдий олон жил болохдоо айлд яаж орж ирэхийг ч суралцаагүй байна шүү дээ.Аавын өвөр,мөнгө хоёр таныг их л эрхлүүлж дээ.

-Амаа тат.Чам шиг хаягдсан хүүхний хүүхэд надад ингэж хэлэх болоогүй шүү.Дээрээс нь миний хүүг дахиж дээрэлхээд үзээрэй! Хөрөнгөнийх нь 50 хувьд ч хүргэхгүй гэж мэд!!!

Тэн: Халтар мөнгө,арчаагүй хүү хоёроо аваад зайлж үз!!

Алгадах чимээ гэрээр дүүрэн тархад би гайхсандаа нүдээ бүлтийлгэн зогслоо.Хаалгаа арай том нээн тэдний зүг харвал өнөөх эмэгтэй алгадсан гэдэг нь тодорхой байв.Уур минь хүрэн Тэн-ийг өмөөрч хэд гурван үг хэлмээр байвч би тийм эрхтэй хүн биш шүү дээ.Өнөөх эмэгтэй үүдэнд ирэхэд би хаалгаа шууд л хаалаа.Орон дээрээ суун түүний гарахыг хүлээнэ.Одоо Тэн ямар байдалтай байгаа бол? Түүнд хэцүү байгаа байх даа? Энэ эмэгтэй ер нь Харри Поттер дээр гардаг захиа зөөдөг шууданч шувуу юм уу хаашаа юм?

Өрөөнөөс өлмий дээрээ гишгэсээр гарахад Тэн зурагт үзэж байлаа.Гал тогоо орон өөртөө ус хийх зуураа

Би: Чи ус уух уу?

Тэн: Тэгье.

Амьсгаагаа гарган Тэн-д ус аваачин өгөөд хажууд нь суулаа.Тэр зүгээр л зурагт руугаа харан усаа бага багаар ууна.Мэдээж түүний сэтгэл санаа тайван бус байгааг би сайн мэдэж байна.Бага байхад ч,том болоход ч ээжээс нэг л хатуу,сэтгэлд сэвтэй үг сонсоход тэр өдөр тэр чигээрээ л бүрхээд явчихдаг байсан шүү дээ.Хэдийгээр тэр хүнд зохих ёстой үгийг нь хэлээд гэрээсээ гаргасан ч түүнд хүндхэн байгаа байх.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now