11

6.1K 468 31
                                    


Толгойд байсан бүхий л бодол бүгд эргэж олдохгүй мэт хөврөн одоход урдаас минь хаалга хаагдах тэрхэн мөчид үүссэн салхи үлээнэ.Сэтгэл зүрх минь яг л намрын навчис модноосоо унамааргүй байсан ч байгалийн жамаар унаж байгаа мэт л болж байв.Түүний хаалганы өмнө хэдэн минут зогссоноо ч би үл мэднэ.Хөлийн минь тавхай өвдөж,бие минь даарахад л өрөөндөө орсноо санаж байна.Түүний хахир хатуу хийгээд аймшигт утга агуулсан тэр л үгс чихнээс минь зүрхэнд хүрч намайг шөнөжингөө зовоолоо.

Ээжийн минь хэлсэн хатуу үгс зүрхэнд минь түүний үгстэй хамт сүлэгдэнэ.Цаашлах тусам энэ бүхэн яг л ээж бид хоёрын харилцаа шиг дуусах мэт санагдаж байлаа.Үнэндээ хүн болгон надаас явдаг,намайг явуулахыг хүсдэг.Магадгүй Тэн ч гэсэн анхнаасаа тийм л бодолтой байсан байх.Яг л ээж шиг...цаг нь болохоор явуулна даа гэсэн бодолтой...

Өглөөний сэрүүлэг надад хэрэг байсангүй.Учир нь би унтаагүй юм.Хурдхан шиг өөрийгөө бэлдчихээд,өглөөний цай хийх гэж байтал Тэн хэл үггүй гараад явчхав.Надад өглөөний цай бэлдэх шалтгаан үлдээгүй тул би ч өрөөндөө орон цүнх болон бас бус зүйлсээ аван Тэн-ий гэрээс гаран сургуулийн зүг алхлаа.Яагаад ч юм гадаа миний сэтгэл шиг бүрхжээ.Сэрүүн салхи дүрэмт хувцасны минь хормойг дэврээж,үсийг минь хайр найргүй ийш тийш шидчинэ.Хар үүлс толгой дээр дуу гаргаж,нойтон гэмээр зүйл хөлийг минь сэвнэ.

Ангид ороход юм бүхэн хэвээрээ байлаа.Дүёон ирээгүйг эс тооцвол шүү дээ.Өнөөдөр би өглөөний цайнд ач холбогдол өгөөгүй болохоор ингэж эрт ирсэн хэрэг л дээ.Суудалдаа суун дэвтэр номоо гаргах зуураа би хальт хойш хараад амжив.Тэр гадаах байдлыг хөмсөгөө зангидангуй харах нь миний сэтгэлийг тавгүйтүүлж байлаа.Түүнтэй хэрэггүй зүйлс яриад инээлдэх нь үнэхээр аз жаргал байсан гэтэл одоо хэрэгтэй ч зүйл ярих эрх надад алга.Нэг л үг дуугарвал би түүний гэрээс явах хэрэгтэй болно шүү дээ.

-Сайн уу? 

Дүёоний дуунаар би түүний зүг харвал тэр хажууд сууж байлаа.Дэвтэр номоо эхнээс нь гаргаж,миний эрт ирсэнд гайхан инээмсэглэнэ.Энэ хүүхэд л намайг түлхэхгүй юм тийм үү? Хэзээд миний дэргэд байж яг л энэ инээмсэглэлээрээ инээх мэт надад санагдаж байна.Хэдийгээр энэ хүний дэргэд байхад надад Тэн-с мэдэрдэг шиг гүн гүнзгий мэдрэмж төрдөггүй ч гэсэн би тайван байдаг.

Дүёон: Бас л бодолд дарагдаа юу? 

Би: Мм 

Би зөөлхнөөр толгойгоо сэгсрэн урагш харан суухдаа санаа алдлаа.Тэр мэдээж тэнэг биш учир миний бүхий л байдлыг ажиглан дүгнэлт хийж байгаа гэдгийг би мэдэж байна.Намайг бодолд автан,сэтгэлээ зовоож байгааг тэр хангалттай сайн ойлгож байгаа биз ээ.Хичээл эхэлснээр сэтгэл санаа минь арай л дажгүй болж байв.Анхааралтай гэгч нь хийсээр хичээлийн цагууд ч маш хурдтай өнгөрч байгаад талархаж байлаа.Дэвтэр дээр минь нэгэн жижигхэн цаас Дүёоний балаар түлхэгдэн ирэхэд л би хичээлээсээ бага зэрэг хөндийрлөө. 

..When Our Eyes Met..Where stories live. Discover now