34

5.7K 463 26
                                    


"Чамайг хамгийн их шархлуулдаг хүн чинь л чиний хамгийн хайртай хүн"

-: Тэн зургаан настай байсан болохоор яг таг нарийн учрыг нь ойлгохгүй ч болж буй үйл явдлыг бүгдийг нь ойлгож,эргэцүүлдэг болчихсон үед би түүний ааваас салсан юм.

Тэн-г гарснаас хэсэг хугацааны дараа эгч яриагаа ийн эхлүүлэв.Би ч түүний үг бүрийг анхааралтай сонсож байлаа.Би түүний яриан дундуур ганц авиа ч гаргаж сатааруулаагүй юм даг.

-:Тэр шинэ эхнэр болох надаас хэдэн арваар дүү эмэгтэйг манай хаалгаар оруулж ирэхэд би тэсвэр тэвчээрээ алдсан.Би түүнд их хайртай байсан учраас орооцолддог хүүхнүүд,архи үнэртүүлж ирдэг шөнүүд,цамцнууд дээр нь гарсан уруулын будгийн мөрүүдийг анзаараагүй мэт л өнгөрүүлдэг байсан юм.Гэтэл тэр бүгдийн хариу ийм л зүйлд хүргэсэн.Би мөнгөгүй дээрээс нь ажил төрөл ч үгүй,орон гэр ч үгүй байсан болохоор Тэн-г тэр гэрээс авч гарч зүрхлээгүй.Тэр хүн ч өгөхгүй гэж тас гүрийж байсан.Би тэндээс гарахдаа Тэн-д "Ээж нь заавал эргэж ирж авна аа" гэсэн хэзээ ч биелүүлж чадахгүйгээ мэдээгүй амлалт өгсөн.

Тэн-ий ээж ийн хэлэхдээ маш гүнзгийгээр санаа алдан,нулимс дуслуулахад зүрх минь зүсэгдэх шиг л болж байв.Зургаахан настай Тэн минь тэр бүгдийг яаж хүлээж авсан бол гэхээс сэтгэл минь эмтэрч байлаа.

-:Би тэндээс гараад халуун усны газар хэдэн хоног байсан.Халаасанд минь байсан мөнгө ч дуусч,ажил хайхаар болж нэг цайны газарт ажиллаж эхэлсэн,давхар өнөөх хоног төөрүүлдэг саундаа ч ажиллахаар болсон.Би хэдий тэр гэрээс гарч,хүүхдээ орхиж,хайртай хүнээсээ салсан ч жаргалтай байсан.Өөдгүй сонсогдож мэдэх ч,тэр бүх өдрийн зовлонг тээж амьдрах ямар хэцүү гэж санана..тэр бүгдээс салчихсан мэт л амар тайван байсан.Харин сүүлд хүүгээ ямар их тарчилсныг сонсоод би үхмээр л санагдсан.Гэсэн ч түүнийг очиж авахад хүч минь дэндүү сул дорой байсан даа.

Хэдийгээр хүн хайртай хүмүүстэй хамт байхыг хүсдэг ч заримдаа хол байхад илүү амар тайван байдаг.Тэн-ий ээж ахын дэргэд байхдаа ганц ч өдөр тайван унтаж үзээгүй учир тэр бүгдээс холдон ганцаараа байхдаа биеийн хийгээд сэтгэлийн амар тайван байдлыг мэдэрсэн учир тэр жаргалтай байж..Тэд аль алиныхаа дэргэд өөрсдийгөө хүчилж байдаг байсан байх нь...Аль нэгнийх нь тэвчээр барагдахад бүгд нуран унана.Сайн талаараа ч бай,муу талаараа ч бай.

-:Надад их сайн хандаж,надтай ярилцаж,намайг хэн хүнээс илүү ойлгодог байсан гэрийн үйлчлэгч маань нэг өдөр над дээр ирж ярилцсан юм л даа.Тэр өдөр Тэн-ий гэрээсээ бүр мөсөн явсан өдөр байсан юм.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now