26

6.4K 513 92
                                    


Аавын дотны найз,Тэн болон Дүёон хоёрын төрсөн эцэг,миний хуурай ах гээд л урдаас минь гайхан зогсох хүнийг илтгэх маш олон үг толгойд минь эргэлдэж байв.Гэсэн ч би түүний урдаас юу ч хэлж чадахгүй дүлгэнэн зогссоор л байгаадаа гутарч байлаа.Тэр над руу харсан хэвээр байх бөгөөд гэрээр дүүрэн үнэртэх дүнгэж буцалж байсан хоолны үнэрийг авсан бололтой гутлаа тайлангаа тайван хийгээд өлссөн шинжтэй

Ах:Чи хоол хийж байгаа юм уу?

Тэр ингэж хэлээд миний хажуугаар зөрөн том өрөөний буйдан дээр очин суухдаа ширээн дээрх удирдлагыг авч буй харагдлаа.Би ч хоолоо түүхийрүүлэхгүйн тулд гал тогоонд орон галыг нь түргэхэн асаагаад үргэлжлүүлэн хийв.Ахыг бидэн дээр нэмэгдсэн тул би арай их хачир нэмж хийх хэрэгтэй болсон бөгөөд тэдгээрийнхээ амтыг ахин дахин үзсээр би бараг л цадаж байв.Ах надаас хоол хийж дуустал ямар хэргээр энд байгаа тухай асуусангүй.Зурагтаар Тэн-ий байнга үздэг нэвтрүүлгийг үзсээр суулаа.Энэ нь ч надад амар байсан бөгөөд асуух мөчид нь юу гэж хариулахаа хэд хэдэн хувилбараар бодож байлаа.Гэсэн ч эдгээр хувилбарууд дунд "Тэн-тэй үерхэх хэмжээний дотно байгаа","Би Тэн-д хайртай","Магадгүй бид бие биендээ сайн" гэсэн хувилбарууд багтаагүй юм.Эдгээрийг хэлье гэсэн ч яагаад ч юм миний хүн чанар зулгаагаад байлаа.Сургуульд нь үнэгүй сурч,нэг хүүгээр нь хоолны мөнгөө даалгаж,нөгөө хүүгийнд нь амьдарч байгаа байж яаж давхар нэг хүүтэй чинь "хайр сэтгэл"-ийн холбоотой гэж хэлэх вэ дээ.Би үнэхээр ахад ингэж хэлж чадахгүй.Дараа хэлж болох ч,одоо лав биш.

Хоол ч болж,ах зурагтаа унтраан ширээнд суув.Би ч хачир өрсөн ширээн дээрээ шөл болон будаа нэмж тавилаа.Хэдийгээр эвгүй байсан ч би урдаас нь харан суугаад идэж эхлэв.Ах хэсэг хугацаанд чимээгүй идэж байснаа

Ах: Тэгэхээр Тэн-тэй ямар холбоотой билээ? Та хоёр багадаа ганц хоёр удаа л уулзаж байсан санагдаж байна.

Бид багадаа уулзаж байж.Би үүнийг таг мартаж шүү дээ.Магадгүй тэр үед би хэтэрхий жаргалтай байсан учир түүнийг анзаараагүй байх.Эсвэл Тэн над руу ойртохыг хүсээгүй байх.Би үнэндээ бодоод бодоод түүнтэй багадаа уулзаж байснаа санасангүй.Миний тархи үнэхээр илжирчхэж.

Би: Бид багадаа уулзаж байсныг сайн санахгүй байнаа.Бид нэг ангид суралцдаг.Би энд гэрийн үйлчлэгч хийж байгаа гэх үү дээ.

Ахын царай бага зэрэг барайхыг би анзаарав.Гэсэн ч би хариултаа өөрчлөхийг хүссэнгүй.Үнэн юм чинь,яалтай ч билээ.Магадгүй би хүүд нь тусалж,ахад төлбөрөө төлж байгаа ч юм билүү.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now