2

6.4K 479 14
                                    


Хөгийн амьтдаас болж цагийн ажил руугаа явах минь цуцлагдав.Мэдээж ийм байдалтай очвол дэлгүүрийн газрын эзэн намайг хяргаад хаях нь ойлгомжтой.Утсаар залган очиж чадахгүй болсон тухайгаа хэлэхэд ашгүй ойлгож би ч санаа амар гэрийн зүг явлаа.Замд тааралдах хүмүүс эвэртэй туулай үзсэн мэт л ам амандаа элдэв зүйлс бувтналцан,сургуулийн хүүхдүүдээс ч төвөгтэй зөрнө.Ашгүй нэг гэртээ ирэн,хаалгаа нээтэл архины үнэр хамар цоргиод явчихлаа.Газраар дүүрэн архины шил хөглөрч,тамхины утаа агаараар тархана.Ханиалган явсаар дүү дээрээ очвол унтаж байх нь тэр.Энэ жаахан амьтны хамар,уушиг зэрэг нь яаж хүлээж авч байгааг үнэхээр мэдэхгүй юм.Гэрийн голд тасраад уначихсан ч юм уу,унтаад байгаа ч юм уу,сэрүүн байгаа ч юм уу мэдэгдэхгүй хэвтэх ээж рүү дөхөн очвол сэрүүн байх нь тэр.Байдгаараа чичрэх гараас нь саяхан асаасан тамхийг нь сугалан аваад гэрийн гадаа гарган хаячхаад эргэн орж ирэн цонх,хаалга зэргээ нээж агаар нэвтрүүлэхийг оролдлоо.

Ээж: Чи байсаар л байна уу?!

Би: Ээж,та ядаж дүүг бодоод энэ байдлаа больж болохгүй юм уу? 

Ээж: Дүү? Миний хүүхэд чиний дүү биш шүү.

Би: Бид эцэг өөр ч эх нэгтэй.

Ээж: Чи миний хүүхэд биш!! Тийм болохоор зайл.

Үнэндээ надад ээжтэй ярих зүйл үлдсэнгүй.Тамхины гарч амжаагүй утаанд хорссондоо ч тэр юм уу нүднээс минь нулимс урсаж эхлэхэд ээжийн хажуунаас холдон дүүгийн байгаа өрөөнд орж ирлээ.Хана налан доош суухад нулимс улам л урсаж,өөрийн эрхгүй чээжээ нүдэн уулчих нь тэр.Өдийг хүртэл гайгүй тэвчиж ирсэн ч,өдөр болгон иймэрхүү үгстэй нүүр тулна гэдэг их хэцүү.Ялангуяа төрсөн эхээсээ ийм аймшигтай үгс сонсоно гэдэг үнэхээр там шиг л байдаг.Би түүний мартмаар байгаа өнгөрснөөс үлдсэн хамгийн том хар толбо болохоор харах бүрт нь хэцүү байдаг байх гэж ойлгохыг хичээсэн ч...энэ миний буруу биш биз дээ? 

Дүүгийн хүчтэй ханиалган уйлах дуунаар нойрноосоо сэрлээ.Уйлсан чигтээ унтчихсан болохоор бие бүхэлдээ хөшчээ.Шуудхан дүүгийнхээ хажууд очвол тэр бараг л амьсгалж чадахгүй байв.Ханын цагийг харвал шөнийн гурван цаг болж байлаа.Дүүгээ үүрэн гэрээс гарахад ээж алга байв.

Эмнэлэг дээр ирэхэд дүүг сувилагч нар үзлэгийн танхим руу дагуулан явлаа.Хориод минутын дараа эмч над дээр ирэн

Эмч: Дүү чинь их балчир учир эрхтнүүд нь ч гэсэн түүнтэй ижил хэмжээнд байгаа гэсэн үг.Үйл ажиллагаагаа сайн ухаараагүй,биен дэх үйл явцаа ойлгоогүй,бүрэн гүйцэд хөгжөөгүй байгаа гэсэн үг шүү дээ.

..When Our Eyes Met..Onde histórias criam vida. Descubra agora