33

6K 460 47
                                    

Үнэндээ эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсээс илүүтэйгээр ирээдүйгээ бодож зөгнөдөг.Эрэгтэй хүмүүс иймэрхүү сэтгэл зовоосон,түгшээсэн эсвэл сайн талаараа донсолгосон зүйлсээс төвөгшөөдөг мэт санагддаг.Зүгээр танил нь байсан ч эмэгтэй хүн энэ хүнтэй байвал...гээд л ирээдүйгээ нэгд нэгэнгүй бодчихдог.Гэм биш зан.

Тэн-д анх дурлаж эхэлж байхдаа л би бүхнийг боддог байсан.Бүхнийг шүү.Энэ дотор одоогийн үйл явдал ч багтсан.Түүнтэй үерхээд цаашлаад гэрлэх бүр хэтрээд үхэх хүртэлх амьдралаа би төсөөлж бодсон.Мэдээж тэр хүнийг төсөөлж байгаа учир би жаргалтай байсан ч...төсөөлөл бол зүгээр л хоосон зүйл.

Гэсэн ч би энэ хүнтэй хамт төсөөлсөн бүхнээ бодит болгохыг цаг мөч бүрт хүсэж байна.Хий хоосон мөрөөдөл биш амьдрал.

Би: Миний өмнө нь хэлснийг санаж байна уу?

Намайг ийн хэлэхэд Тэн нүдээ эргэлдүүлж байснаа санаа алдан чээжин дээр минь хацраа наан хажуу тийш хараад : Тэгвэл чамайг хэн ийм гайхалтай төр гэж хэлсэн юм.Цаад биологиосоо ингээд байхад...

Би түүний үсийг хойш хуруугаараа самнангаа : Бидэнд хугацаа зөндөө л байгаа шүү дээ.Жаахан л хүлээчих,тэр хугацаа ирэхэд би чамд бүхнээ зориулах болно.

Тэн: Романтик биш нэг л аймар сонсогдоод явчих чинь..гэхдээ л тэр хугацаа хурдан ирээсэй.

Бид энэ өдөр буйдан дээрээ тэврэлдэн хонолоо.Нарийхан буйдан учир Тэн шөнө хэд хэд унасныг эс тооцвол тухтай хоноцгоов.Өглөө хоёул хичээлдээ явахаар бэлдэж,цайгаа ууцгаачхаад Тэн гэр рүүгээ харин би сургууль руу явав.Сургуулийн үүдээр ороход бүгд над руу "жирийн" хүн шиг харцгааж байлаа.Тэд надад ахиж гар хүрэх "эрхгүй" болсон шүү дээ.Энэ олон жилийн дараа "аюулгүй,айдасгүй" сургууль руугаа орсон анхны минь тохиол байв.Гэсэн ч хүүхдүүд амандаа Тэн бид хоёрын талаар шивнэлдсээр л байсан юм.Тэд ихэнх нь намайг Тэн-с өшөө авч байгаа гэцгээж байлаа.

Ангид ороход Тэн-ий найзууд тойроод суучихсан их л чухал царай гаргацгааж байхыг бодвол Тэн-ий талаар ярилцаж байгаа нь ойлгомжтой байлаа.Би суудалдаа суух гэсэн ч нэг хүүхэд нь хөлөө тавьчхаад суулгасангүй.

Би: Би суудалдаа суумаар байна.

-Тэгвэл би найзаа эргүүлж авмаар байна.

-: Тэр чамаас болж бид нартай харьцахаа ч байлаа.Чи яг тэрэнд юу хийчихсэн болоод тэр ингэж аашлаад байгаа юм?!

..When Our Eyes Met..Where stories live. Discover now