8

6K 458 18
                                    


Өөрийгөө чанга гэгч нь чимхэж үзвэл айхтар өвдөж байхыг бодвол би зүүдлээгүй бололтой.Яагаад ч юм эвгүй санагдаад явчихлаа.Ууг нь түүнийг уучлалт гуйлгахыг ихэд хүсдэг байсан ч яг ингээд тулаад ирэхэд үнэхээр яахаа мэдэхээ байчихдаг юм байна.Энэ мэдээж тийм ч их сүр болоод байхаар асуудал биш л дээ,зүгээр л нэг уучлаарай гэдэг үг ч гэлээ бидний хооронд ихээхэн ач холбогдолтой үг мэт санагдана.

Түүний хажуунаас би харанхуйд ширтсээр л байв.Түүний нүүрэн дээр зурагтны гэрэл дусч нүднийх нь гал цогийг гайхалтай гэгч нь харуулна.Зүрх минь догдолж буйг би мэдэрлээ.Хүний сэтгэл чинь иймхэн зүйл дээр л хөдөлчихдөг хэрэг үү? Би Тэн-д дурлаад байгаа хэрэг үү? 

Байж боломгүй юм.

Тэн: Унтах гэж байгаа бол өрөөндөө орж унтаарай.

Би: Би унтаагүй байна. 

Тэн: Тэгвэл намайг ширтээд байлгүй өрөөндөө ор. 

Би шууд л огцом босон түүн рүү "Хэн ч чам руу ширтээгүй байна"  гэж хэлчхээд өрөө рүүгээ гүйн оров.Орон дээрээ суун хацраа барьж үзвэл халуу дүүгэж ээ.Энэ залуу үнэхээр хаана ч явсан намайг хэцүү байдалд оруулж явах юм аа.Түүний дотор ороод юу бодож санаж явдгийг нь нэг мэдээд авчих юм сан.Бүр бачимдаж үхмээр юм.

Нэгэнт орой болчихсон учир өрөөнөөсөө гаралгүй бүгэж байгаад л унтахаар шийдэв.Угаас надад гарах ч нүүр алга.Гэнэт маргаашийн даалгавар номоо хийгээгүйгээ санан цүнхээ дэлгэтэл би өнөөдөр бараг л хичээлд суугаагүй ээ санав.Тэн-ээс дэвтрийг нь гуйж нөхье гэж бодсоор өрөөгөө бага зэрэг онгойлгон түүний юу хийж байгааг харвал тэр киногоо үзсээр л байлаа.Өлмийн дээрээ гишгэн явсаар буйдангийн ардхан талд ирээд амьсгаагаа хэд хэд авч гаргаад 

Би: Тэн? 

Тэн: Хэзээ ч гарч ирэхгүй юм шиг л хаалгаа хаасан яасан?  

Би: Үгүй ээ тэр нөгөө

Тэн: Хаалга чинь нээгдэж байна уу? Их л айхтар хаах шиг болсон доо. 

Би: Нээгдсэн болоод л энд зогсож байна л даа.

Тэн: Мөнгөө бодож үйлдэл хиймээр юм.

Юухх,ганц хаалга хүчтэй саван орсны төлөө ийм их үг хэлж байгаад нь итгэж ч өгөхгүй юм. Яахаараа ийм чавганц шиг үглээ байдаг байна аа.Сургууль дээр бол энэний амнаас ядаж авиа гардаг болов уу гэхээр л байдаг байж...хоёр нүүртэй амьтан.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now