6

6.1K 486 41
                                    


Хээнцэр дэгжин хувцас,гүн гэгч нь ороосон үс,тод будалттай нүүр,хэдхэн секунд болоход гэрээр дүүрэн тархах үнэтэй үнэртэй ус.Урдаас минь харан зогсох эмэгтэйг дүгнэвэл ийм л байлаа.Бага зэргийн нас тогтсон эмэгтэйн урдаас би хэсэг харж зогссоноо гэнэт л ухаан орсон мэт асуусан асуултанд нь их гажуудаар хариулчхав.Өөр хариулт хэлвэл би Тэн-д садаа болох юм шиг санагдсандаа тэр л дээ.

Би: Би гэрийн үйлчлэгч.

-Мм

Өнөөх эмэгтэй толгойгоо дохисоор гутлаа ч тайлахгүй Тэн-ий гэрээр сэлгүүцэж эхлэх нь надад огтоос таалагдсангүй.Тэр гартаа барьсан савхин бээлийгээ сэгсчин энд тэндгүй нүдээ гүйлгэх нь үнэхээр тоогүй харагдаж байлаа.Би түүнд цай хийж өгөхөөр гал тогоог зүглэхэд тэр том өрөөний буйдан дээр сууж байгаа харагдав.

-Би Тэн-ий ээж.

Би бараг л түүнд атгуулж байсан цайгаа асгах дөхөв.Би өчигдөрхөн л түүний ээжтэй танилцсан санагдах юм,гэтэл бас нэг ээж? Би энэ хүнийг түүний хойд эх хэмээн гадарлаж байлаа.Угаас амархан байсан,өчигдөр уулзсан эгч түүний төрсөн эх гэдэг нь үнэхээр ойлгомжтой байсан шүү дээ.Харин тэр түүний гэрт орж ирсэн цагаасаа л яг хойд эх шиг аашилж эхэлсэн.

-Тэр элдэв бусын хүмүүст дургүй хэрнээ яагаад чамайг үйлчлэгчээ болгов? 

Би: Мэдэхгүй ээ.Би түүнийг намайг ажилд авсанд их баяртай байгаа.

-Түүнийг гэнэ шүү.Ямартайч аав нь уулзмаар байна гэсэн гээд дамжуулчихаарай,би ажилтай болохоор ингээд явлаа.

Түүнийг хаалга хаасны дараа би уух нь байтугай амсаа ч үгүй цайг угаалтуур руу хийлээ.Тэн-ий аав ээж хоёр нь салж,сүүлд суусан эмэгтэй нь саяны эмэгтэй байх нь.Аав нь өөрөө биш энэ хүүхнээр дамжуулж Тэн-тэй уулзмаар байгаагаа хэлүүлж байна гэдэг чинь Тэн аавтайгаа тийм ч дотно биш гэсэн үг.Хмм,Тэн шиг адайр ааштай хүн ямар ч хүнтэй дотно харилцаатай байна гэж байхгүй л дээ.

Оройн хоолоо бэлдэж дуусаад маргааш хичээлдээ явахдаа бэлдлээ.Мэдээж би насаараа эднийд байна гэж байхгүй шүү дээ.Хичээлдээ явж цаашлаад их сургуульд орох хэрэгтэй.Тэгж байж ээжтэй бардам уулзаж дүүтэйгээ хамт амьдрах боломжтой болно шүү дээ.Намайг шөлөө ширээн дээр тавихад хаалганы код дуугарч байгаа сонстлоо.Ханын цаг руу харвал хичээл тараад арван таван минут өнгөрчээ.Тэр үнэхээр тараад ямар нэгэн газар руу явдаггүй бололтой. Би бодохдоо түүнийг байнга л шөнийн цэнгээний газар орж,архи тамхи хэрэглэдэг гэж бодсон.

..When Our Eyes Met..Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin