27

6.5K 535 134
                                    


Яагаад ч юм би "маргааш" болгохыг хүсэхгүй байв.Хэдийгээр Тэн-г харахыг маш их хүсэж байгаа ч түүний над руу аймшигтай ууртайгаар харах харц,ёжилсон үг хэл,дээрэлхсэн үйлдэл зэргийг нь харж мэдрэхээс айдас төрж байлаа.Тэр надтай яаж харьцахыг би маш сайн мэдэж байгаа учраас тэр байх.

Хүсэвч хясна гэдэг шиг өглөө болов.Би шүршүүрт орчхоод дүрэмт хувцсаа өмсөх зуураа нүүрээ бага зэрэг будлаа.Өрөөнөөсөө гарахад Дүёон бас өрөөнөөсөө гарч байсан бөгөөд бид хамтдаа доош буун ширээнд суулаа.Би зүгээр л ахын санааг зовоохгүй гэсэндээ идмээргүй байсан ч хүчээр идэн суув.

Ах: За ямар байсан? Амьдарч болмоор санагдсан уу?

Би хариултаа яг хэлэх гэж байтал Дүёоний ээж дундуур орж ирэн

-Мэдээж таалагдсан л байж таараа шүү дээ,ханиа.Амьдарч болмоор санагдсан уу гэдэг чинь юу гэж байгаа юм? Манайх шиг байранд хэн дуртай нь амьдраад байхгүй.

Дүёон: Ээж.

Би: Тийм ээ,таны зөв.

Бид энэнээс цааш чимээгүйхэн л хооллоцгоосоор ашгүй ширээнээс босов.Сурсан зангаараа идсэн аяга,тавгаа хумих гэсэн ч үйлчлэгч ирэн гарнаас минь хурдхан шиг аваад явлаа.Дүёонтой цуг түүний жолоочийг чиглэн алхаж явахдаа би маш тухгүй байдлыг мэдэрч байлаа.Энгийн амьдрал минь дэндүү сайхан санагдаж,ядуу байхдаа харин ч жаргалтай бас эрх чөлөөтэй байсан мэт санагдана.Би хэзээ ч ийм амьдралыг хүсэхгүй юм байна гэдгээ энэхэн мөчид ойлгох шиг болов.

Дүёон: Ингеон,манай ээжийг уучлаарай.Тэр жаахан бодлогогүй.

Дүёонийг ийн хэлэхэд бид замынхаа талд ороод явж байсан юм.Би цонх руу харсан чигээр түүнд

Би: Зүгээр дээ,угаасаа үнэн байсан шүү дээ.

Бид сургууль дээр ирэн иртэл юм ярьсангүй.Яг үнэндээ ярих уур амьсгал ч алга байсан юм.Машинаас Дүёонтой хамт буухад бүхий л хүүхдүүд над руу гайхан харж байв.Ангийн үүдээр ороход Тэн арай ирээгүй байх бөгөөд найзууд нь ширээ тойрон өглөөний яриагаа хийж байх нь тэр.

-Чи Дүёонийд үрчлэгдчхээ юу?

Би хариулахыг хүссэнгүй.Зүгээр л хичээл номоо гарган,тэднийг тоохгүйг хичээж байлаа.Ангийн хаалга онгойж хүүхдүүд ганц хоёроороо цувран орж ирсээр анги дүүрэхэд зөвхөн Тэн л дутуу байх нь тэр.Би түүнд санаа зовж эхлэв.Магадгүй тэр унтчихсан байх эсвэл надад уурласандаа бүр харахыг ч хүсэхгүй болчихсон юм болов уу?

..When Our Eyes Met..Where stories live. Discover now