35

5.6K 482 45
                                    


Шалгалтууд аль хэдийнэ хаяанд иржээ.Бид сайн дурын ажлаа бараг л дуусч байсан тул одоо илтгэлийн ажил л үлдээд байсан юм.Хэдийгээр багийнхантайгаа Тэн харьцаж байгаа ч надтай л ихэнх цагаа өнгөрөөж байгаа тул би түүнийг хүмүүсээс бага зэрэг тусгаарлагдаж байгааг нь анзаарч байлаа.Найзууд гэх хүмүүсээсээ холдож байгаа учир би түүнийг нийгмээс тусгаарлагдсан хэн ч биш нэгэн болчих вий дээ гэж битүүхэндээ санаа зовж байлаа.

Өнөөдрөөс бид бүтэн сарын турш хийсэн сайн дурын ажлуудаа нэгтгэж илтгэл тавихдаа бэлдэж эхэлцгээв.Өнөөдөр тав дахь өдөр тул хүн бүр арай л сэтгэл өөдрөг байлаа.

-Бид энэ маягаараа яг нэгт орох байх аа.

Оройн долоон цаг болж бид сургуулиас гарч байх замд манай багийн хөвгүүн ийн хэлэхэд бид бүгдээрээ дэмжин инээлдэцгээсээр ийш тийш салав.Өвлийн эхэн сар гарчихсан учир гадаа жиндүүхэн байлаа.Гэсэн ч энэ хүйтнийг ажралгүй Тэн бид хоёр хөтлөлцөн тэдний гэр рүү алхацгааж байв.

Тэн-Хайр аа,хоёулаа энэ амралтын өдрүүдээр ээж,дүү хоёр дээр чинь очих уу?

Би-Үгүй ээ,ганц олдож байгаа амралтын өдрөө сайхан өнгөрөөе! Угаасаа тэр хүн намайг очсон ч тоохгүй.Би чамайг хүртэл тийм байдалд оруулахыг хүсэхгүй байна.

Тэн-Гэхдээ л танай ээж шүү дээ.Би очиж танилцахыг хүсэж байна.Дүүтэй чинь ч бас.Аль дээр Дүёон танай дүү,та хоёртой цуг парк орсон биз дээ.Би Дүёоноос илүү чухал хүн байхад...

Би-Ойлголоо доо..Гэхдээ би ээж,дүү хоёрыг хаана амьдарч байгааг мэдэхгүй шүү дээ

Тэн-Олоход л болно шүү дээ.Тэрийг надад даатгачих.

Би чимээгүйхэн л толгой дохив.Үнэндээ би Тэнээс маш ихээр санаа зовж байна.Ээж минь гэх хүн биднийг яаж хүлээж авахыг би сайн мэдэж байна.Тэр ямар үгс хэлж,ямар харц илгээхийг ч сайн мэдэж байна.Тэр бүгд миний толгойд маш тодоор төсөөлөгдөж байна шүү дээ.Ийм байхад би энэ хүнийг тэр хүн дээр дагуулж очно гэхээсээ нэг л айдас төрж байна.Би түүний хатуу үгсийг сонсож болох ч, тэр хүн сонсох ёсгүй шүү дээ.

Хагассайн өдрийн өглөө эхэлж би арай хийж л нойрноосоо сэрэв.Хажуу тийшээ харвал Тэн алга байсан тул хурдхан шиг босоод гэрээр нь хайвал бас л байсангүй.Ганц өдөр сайхан унтчихгүй дээ гэж бодсоор усанд орчхоод хоол бэлдэн зогсож байтал гаднаас Тэн орж ирлээ.Тэр нүүрэндээ байдгаараа инээмсэглэл тодруулсаар ард минь ирэн тэврээд 

..When Our Eyes Met..Where stories live. Discover now