14

6K 457 33
                                    


Би яг л гөлрөө өвчтэй юм шиг сургуулийн орох хаалганы хажууд зогссоор л байв.Дүёон аль хэдийнэ өнөөх хөвгүүнтэй хамт орчихсон байтал би харан зогссоор л байгаа өөрийгөө гайхна.Хүүхдүүд улам ихсэж хажуугаар өнгөрөхдөө мөрлөх ч би зогссон хэвээр л...Яагаад Дүёоний саяны үйлдэл ийм цочирдмоор байгааг би өөрөө ч ойлгохгүй юм.Түүнийг баян гэхэд хүртэл..бүр түүний ээж Тэн-ийг таньдаг гэдгийг мэдэхэд хүртэл би ингэж цочирдоогүй санагдах юм.Магадгүй Дүёон надад "хайртай" гэх утга агуулсан үгс хэлсэн анхны эрэгтэй хүүхэд байсан болохоор тэр байх.Одоо тэр бүхэн худал хуурмаг гэж бодохоор л би ингэж айхтар цочирдож байгаа байх нь.

Хичээл эхлэх болсон дохиог илэрхийлэх чангаас чанга хонхны дуу л намайг байрнаас минь хөдөлгөв.Ганц хоёр алхам минь сүүлдээ гүйлт болон хувирсаар ангидаа орж ирэхэд ангийн бүх хүүхдүүд ширээндээ сууцгаажээ.Дүёон ч мөн адил.Түүний хажууд суух эсэхдээ эргэлзэн алхаагаа удаашруулж байтал хэн нэгний үзэгний сав толгой дундуур минь буух нь тэр.Толгойгоо барьсаар ийш тийш харахад 

-Чи арай Дүёонтой хамт суух гэж байгаа юм биш биз дээ? 

Би юу ч хэлж чадсангүй.Өөрийнхөө ширээнээс таван алхмын цаана яахаа мэдэхгүй зогссоор л...Гэтэл нэг охин цүнх болон бас бус юмаа хумин босч ирээд Дүёоний хажууд суучих нь тэр.Хамгийн ард суудаг өндөр нуруутай охин байсан тул би бага зэрэг дургүйлхсээр түүний суудалд ирэн суулаа.Миний хажуугийн хүүхэд босон өөр тийш суухад би орь ганцаар үлдэв.

-Тэн,чамд зүгээр юм уу? 

Би хажуу тийш харвал Тэн-ий урд суудаг охин ийн асууж байв.Тэгэхээр юу билээ? Миний яг хажуу харалдаа эгнээнд Тэн-ийг суудгийг би анзаараагүйдээ өөрийгөө боймломоор санагдаж байлаа.Би байтугай анги нийтээрээ түүний хариултыг амьсгаа даран хүлээцгээнэ.Үнэндээ надад энэнээс өөр суух суудал алга.

Тэн: Хамаагүй ээ.

Санаа минь амран амьсгаагаа урт гэгч нь гаргав.Цүнхэн дотроо байх дэвтэр номоо гарган урагш харвал өнөөх охины толгой л надад харагдаж байв.Энэ охиноос намхан төрсөндөө гутарч байх чинь...Би ямар ч хичээлийг олигтой тэмдэглэж авч чадахгүй байгаадаа цухалдаж байв.Хоёр тийш толгойгоо хөдөлгөсөн ч тэр охин албаар ийш тийш толгойгоо хөдөлгөн намайг хааж байлаа.Сүүлдээ бууж өгөн сандлаа хойш налан суувал ширээн дээр хэн нэгний дэвтэр нисээд ирэх нь тэр.Гайхан харвал Тэн-ий дэвтэр байлаа. Түүн рүү харвал тэр зүгээр л урагшаа харан багшийн яриаг сонсоно.Түүний дэвтрийг нээн үзвэл энэ багшийн бичүүлсэн бүхий л тэмдэглэлийг их эмх цэгцтэй тэмдэглэжээ.Би ч инээмсэглэсээр багшийн яриаг сонсонгоо,хичээлээ бичиж авлаа.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now