5

5.9K 460 28
                                    

Би түүний таамаглалыг буруу гэж батлахын тулд хөнжилд шургахыг хүссэн ч мэдээж би түүний хэлснээр сэрүүн байна.Тэгэхээр түүний таамаглал зөв.Тэр ер нь яг чөтгөр шиг юм аа,би лав нөгөө өрөөнд хаалга мөргөөд ухаан алдаад уначихсан хүнийг сэрүүн эсэхийг нь мэдэх хэмжээний чөтгөрлөг зантай биш дэг.

Хэсэгхэн хугацаанд гүрийсэн ч яалтачгүй босохоос өөр арга зам надад байсангүй.Босоход толгой аймшигтай өвдөж,духаа барьж үзвэл булдруутсан байв.Одоо бүр ч их шоолуулах зүйлтэй болсондоо баяртай байна! Дайвганан явсаар үүдний хэсэгт очин зочны өрөөндөө утсаа оролдон суух Тэн рүү хандан

Би: Баяртай..бас баярлалаа.

Ингэж хэлчхээд хурдхан шиг гутлаа өмсөн хаалганы бариулнаас барьтал

Тэн: Шийтгэл.

Би: Ю-юу? 

Тэн: Чи манайд миний зөвшөөрөлгүй орж ирж бас цаашлаад нэг өрөөнд гучаад минут тавтай хэвтсэн шүү дээ.Тэгэхээр би чамайг шийтгэх ёстой.

Би шууд гараад гүйвэл мэдээж тэр намайг барьж чадахгүй.Гэсэн ч түүний хэлсэн болгон үнэн болохоор шууд гараад явчих гэхээр нэг л эвгүй санагдаад болсонгүй.Яахаа мэдэхгүй хаалганы бариулнаас барьсан чигтээ доош харан зогсож байтал гэнэт Тэн миний гарыг бариулнаас тавиулан урдаас минь харан зогслоо.Сая бидний гар...сая тэр миний гар...одоо ч тэр миний гарнаас барьсан хэвээр байна..

Зүрх минь..

Тэн: Гэр цэвэрлэчхээд яв.

Би: Айн?

Тэн: Энэ чиний шийтгэл.

Би: З..за.

Тэр урдын адил хүйт даасан өнгөөр хэлсэн учир надаас тэр миний гарыг барьсан сайхан мэдрэмж хийсэн одов.Гутлаа тайлан цүнхээ үүдэнд тавьчхаад Тэн-с угаалгын нунтаг зэрэг нь хаана байгааг асуух гэтэл тэр өрөөндөө орон хаалгаа хаачхав.Үүдний хажууд байх өрөөний хаалгыг нээвэл тэнд бүх зүйл байлаа.Хамгийн түрүүнд тоос сорогчийг нь аван Тэн-ий өрөөнөөс бусдыг нь сайн гэгч нь соруулчхаад,дараа нь бас л Тэн-ий өрөөнөөс бусад өрөөнийх нь тоосыг арчив.Одоо ганцхан шалыг нь арчих дутуу байсан ч цаг хэдийнэ оройн арван цаг болчихсон байлаа.Гэсэн ч шалыг нь уйгагүй гэгч нь арччихаад гэрийг нь гүйлгэн харвал бурхан минь би ч ажилтай золиг юм гээч :3 Үнэхээр сайхан гялалзсан харагдаж байх нь тэр.Суниасаар Тэн-ий өрөөний хаалгыг тогштол тэр ашгүй дотроос нь дуугарав.Би зөөлхнөөр зөвхөн харах л боломжтойгоор нээгээд 

..When Our Eyes Met..Where stories live. Discover now