12

6K 476 46
                                    

Санамсаргүйгээр үнэсүүлсэн хоёр дахь тохиолдол.Анхныхаасаа ялгаатай нь миний зүрх сэтгэл хөдөлсөнгүй.Нүднийхээ булангаар Тэн рүү харвал тэр аль хэдийнэ алга болсон байлаа.Би Дүёонийг өөрөөсөө сулхан түлхээд 

Би: Чамаас гарсан хамгийн бүдүүлэг үйлдэл энэ байлаа! 

Шатаар буухдаа би бараг л шатаж байв.Уур минь хүрэн,цухалдахдаа зүгээр л өөрийгөө тайвшруулахыг маш их хичээж байлаа.Ангид орох гэсэн ч түгжээтэй байсан тул үүдэнд нь хий дэмий зогсохоос өөр сонголт надад үлдсэнгүй.Яг үнэндээ би Дүёон намайг үнэссэнд тийм ч их уурлахгүй байгаагаа мэдэрч байлаа.Сэтгэлд минь арай өөр уур бухимдал яваад байгааг багахан гадарлаж байв.Энэ нь мэдээж Тэн-ий тухай шүү дээ.Тэр намайг гэрээсээ бүр мөсөн хөөсөн,түлхсэн,намайг өмөөрсөн хүнийг зодсон,намайг үнэсүүлэхийг хараад юу ч хийгээгүй зүгээр л яваад өгсөн.Түүнд уурлах шалтгаан маш их байгаа нь л намайг хамгийн их бухимдуулж байлаа.

Ангийн охидууд ирснээр анги нээгдэв.Шуудхан ороод дараагийн хичээлдээ бэлдэж байх хооронд Дүёон орж ирэх нь тэр.Би түүн рүү харж ч чадахгүй зүгээр л ширээ рүүгээ ширтэнэ.Хэсэг хугацааны дараа ширээн дээр минь жижигхэн савтай ундаа тавигдаж,дээр нь уучлаарай гэсэн бичиг наасан байлаа.Өөрийн эрхгүй нүүрэнд минь инээмсэглэл тодорч Дүёон рүү мишээхэд тэр жаргалтай нь аргагүй инээж байгаа харагдлаа.Ангид дотор юм ууж болохгүй ч гэсэн би энэ удаад тэрхүү дүрмийг үл харгалзан ундааг задлан хэд хэд балгаад цүнхэндээ хийв.

Хичээл тарах дөхөж хүүхэд бүр л суудал дээрээ тогтож чадахгүй байгаа харагдлаа.Дүёон бид хоёр л тайван гэгч нь хичээлээ хийж байв.Тэн-ийг тойрох эмэгтэй найзууд нь тараад ямар нэгэн шоунд явах гэж байгаа бололтой нүүрээ ахин дахин тольдон,нэмж будацгаана.Тэднийг үнэссэн залуугийн уруул ямар болохыг төсөөлөхөд ч бэрх байна.

Хонхны дуу хадаж хүүхэд бүр гүйлдэн гарсаар ангид Дүёон бид хоёр л үлдэв.Тэр дэвтэр номнуудаа цүнхэндээ хийнгээ хоолойгоо зассаар 

Дүёон: Чи нөгөө газраа ажилласаар л байгаа юу? 

Би: Өнөөдөр гарч байгаа.

Дүёон: Ашгүй дээ.Нээрээ манай сургуулийн хажуу талын номын санд ажлын байр байгаа юм байна лээ шүү.Цалин нь давгүй дээрээс нь чи хэзээ ч хамаагүй тэр номын сандаа хичээлээ давтаж болно.

Би: Чи өөрөө хийхгүй яагаа вэ? 

Дүёон: Эмэгтэй хүнд илүү тохирноо.Эрэгтэй хүн ном эвлэгхэн өрж чадахгүй шүү дээ 

..When Our Eyes Met..Where stories live. Discover now