30

6.8K 485 99
                                    


Өглөөний сэрүүн салхи нээлттэй цонхоор салхилахад би арай л гэж нүдээ нээв.Эргэн тойрноо гүйлгэн харсаар хажуудаа унтах хайр татам залуу дээр ирэн хүүхэн хараа минь тогтлоо.Хоёр гар нь бэлхүүсээр минь ороон тас тэврэх нь үнэхээр сайхан.Би өглөөг хэзээ хамгийн сүүлд ийм сайхнаар угтсанаа санахгүй л юм.Сэрүүлгээ харахад дуугарахаас нь арван минутын өмнө би сэрсэн байв.Намар дуусч аль хэдийнэ өвлийн эхэн сар ирсэн учир гадаа тас харанхуй нөмөрч байлаа.Түүнээс хөндийрөн босоод хувцас хунараа өмсөн угаалгын өрөөнд орж өөрийгөа бэлдчихээд өглөөний цай хийхээр гал тогоонд орж ирэхэд Тэн өрөөнөөс нойрмоглон,нүдээ нухалсаар гарч ирэв.

Би: Усанд орчхоод гараад ир.

Тэн: Ойлголоо,хайр.

Хамаг бие минь хөшиж орхив.Саяны сонссон зүйлдээ итгэж өгөхгүй,нүдээ томруулан, биеэ барьсаар эргэн харвал Тэн юу ч болоогүй мэт угаалгын өрөө рүү алхаж байх нь тэр.Бурхан минь,энэ залууг дээ! Яаж "хайр" гээд ямар ч хувиралгүй хэлж чаддаг байнаа.Түүнтэй хамт байгаад байвал би яг зүрхний өвчнөөр тэнгэрт халих байх...

Халуун шөл ширээн дээр тавихад Тэн ч хувцсаа өмсчихсөн өрөөнөөсөө гарч ирж таарав.Түүнд будааг нь аягалж өгчхөөд өөртөө ч мөн аягалан ширээнд суухад

Тэн: Ус хийгээд өг,хайр аа.

Халбагадсан будаандаа хахах шахсаар түүнд ус хийж өгөхөд бас л юу ч болоогүй юм шиг ууж орхив.Хоолоо ч мөн ямар ч хувиралгүй идэж байгаа харагдлаа.Би гэтэл наана нь үхэхээс наагуур юм болж байхад..

Би: Хоолоо идчихээд эмээ ууна шүү,битгий мартаарай.

Тэн: За,чи минь байхад мартахгүй шүү дээ.

Би: Тэн?

Тэн: Хоёулаа тараад гоё зугаалах уу?

Би: Би тараад ахтай уулзах ёстой.Хоёулаа маргааш эсвэл амралтын өдөр зугаалцгаая.

Тэн: Тэр хүнтэй уулзаж яах гэж байгаа юм?

Би: Надад сургуультай ойрхон хоёр өрөө байр худалдаж эсвэл түрээслэхээр олж өгнө гэсэн.Өнөөдөр орой байрандаа орох байх.

Тэн: Тэр хүн ч биднийг хамт байлгахгүй байхаар шаргуу ажиллаж байгаа юм биз дээ!

Би: Хоёулаа тэгээд л нэг нэгнийдээ очоод хоноод байж болно шүү дээ,хэн ч мэдэхгүй

Би ингэж хэлээд аальгүйтэн инээхэд Тэн мөн л урдаас минь инээмсэглээд толгой дохилоо.Бид хооллож дуусаад гарах болоход би үүдэнд зогсох Тэн-ий өмнө стакантай ус болон эм хоёрыг нь барьсаар очиход Тэн амаа бага зэрэг ангайгаад бэлхүүснээс минь тэврэв.Би инээмсэглэсээр түүний ам руу эмийг нь хийгээд усыг нь өгөхөд Тэн-ий нүд бараг л гэрэлтэж байхыг анзаарах нь тэр.

..When Our Eyes Met..Donde viven las historias. Descúbrelo ahora