10

6.1K 479 37
                                    


Миний толгойд маш олон зүйл нэгэн зэрэг эргэлдэж би бараг л ухаан алдах дөхөж байв.Тэн-ий харц урд урдынхаасаа илүүтэйгээр намайг түм буман жадаар нэгэн зэрэг хэдэн талаас минь зоох шиг л мэдрэмж төрүүлж байлаа.Хөл,гар минь чичирч өмнөөс минь харах охидод хэлэх үгсээ ч хэлж чадахааргүй хэмжээнд хүрэх нь тэр.Гэнэт хацар минь халуу дүүгэж,толгойтой хэдэн үс минь өвдөж эхлэхэд би зодуулж байгаагаа мэдрэв.Тэдний хувьд бараг л бурхан шиг хүнийг нь би сая араатан гээд хэлчихсэний хариу гэдгийг би маш сайн ойлгож байлаа.Үнэндээ би үүнийг хүлээж байсан мэт тайван санагдав.Түүнийг араатан гэж хэлснийхээ дараа би өөрийгөө алчихмаар санагдсан.Надад иймэрхүү хариу үйлдэл эдгээр охидууд үзүүлж байгаа нь харин ч зөв мэт санагдаж байлаа.

Нэгнийх нь түлхэлтэнд би хажуу тийш саван ширээ мөргөх шиг болов.Дух минь цоорчихов уу л гэлтэй аймшигтай өвдөж нүд минь харанхуйлан,хамаг бие минь суларч ухаан алдаж буйгаа тэрхэн мөчид мэдэрч байлаа.Түүнийг араатан гэж хэлсний хариу надад бурхны гэсгээлтэй цуг ирж буй мэт л байх нь тэр.

Сургуулийн эмнэлгийн өрөөнд сэрж байгаагаа Дүёон-р мэдэв.Тэр миний хажууд суун ихэд санаа зовнисон байдлаар ширтэж байлаа.Духандаа хүрвэл боолтоор боосон байх бөгөөд бас бус газруудад шархны лент наасан байх нь тэр.Ханын цагийг харвал хичээл тарахад хоёр цаг дутуу байлаа.

Би: Хичээл рүүгээ яв даа.Би одоо зүгээр.

Дүёон: Тэд үнэхээр хүнийг яаж ийм болтол нь зодож чаддаг байна аа.Ашгүй захирал тэднийг өрөөндөө аваад орсон. Одоо бараг л хөөгдөх байх.

Би: Бөөн юм болох нь дээ.Би энэ бүхнээс бараг л залхаж байна шүү.

Дүёон: Тэн тэгж байгаад их хачин хүүхэд юм аа.

Би: Яасан юм?

Дүёон: Чамайг зодуулж байхад яах ч үгүй цонх руу ширтээд сууж байсан хэрнээ толгойноос чинь цус гараад доош ухаан алдаад унахад чинь ухаан мадаггүй гүйж ирээд эмчийн өрөөнд хүргэсэн.Би лав түүнийг хэзээ ч ойлгохгүй юм байна лээ.

Дүёоний өөдөөс юм хэлэх гэсэн ч ангийн багш,сургуулийн эмч хоёр орж ирсэнээр Дүёон анги руугаа явж би тэдний түм буман асуулт дунд хоцров.Гэхдээ тэдний асуулт,санаа тавилт надад огтхон ч сонин биш байлаа.Тэр миний төлөө ухаан мадаггүй гүйж ирэн эмнэлгийн өрөөнд хүргэсэн нь л миний толгой доторхийг замбараагүй болгож байв.Хэдий бие минь энд тэндгүй өвдөж байгаа ч бушуухан анги руу гүйн очмоор санагдаж хөл минь хөнжил дотор тийчлэж байлаа.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now