13

6.1K 459 57
                                    


Тэнд байсан бүх л хүүхдүүд гайхан зогсоцгооно.Яахав,Дүёон баян айлын хүүхэд байлаа гэж бодоход тийм ч их сүртэй хүлээж авахгүй ч,түүний ээж нь Тэн-д ийм их ач холбогдол өгч байгаа нь хамгийн гайхмаар зүйл нь байлаа.Би дотроо тэр хоёрын холбоог ойлгож ядна.

Тэн: Та нар явцгааж бай.

Тэн найзууд руугаа хандан ийн хэлэхэд тэд толгойгоо дохицгоосоор тэндээс явцгаав.Би тэдний зүг харан зогсохдоо өөрийгөө яах ёстойгоо мэдэхгүй Тэн рүү харвал тэр ч гэсэн над руу харж байх нь тэр.Тэн хэдий ам хэлээрээ намайг яв гэж хэлээгүй ч нүдээрээ тэр үгийг илэрхийлэх шиг болов.Би ч шуудхан эргэж харан гэрийн зүг алхаж эхэллээ.Ард минь үлдэх гурван хүнээс Тэн-д л хамгийн их санаа минь зовж байлаа.

Гэртээ орж ирэн нойтон хувцсаа сольчхоод үсээ сэнсдэж хатаагаад ажилдаа гарлаа.Номын сангийн ажлаа өнөөдөр мартах шахсандаа өөртөө итгэж өгсөнгүй.Анхны өдрөө ингэж хандвал үнэхээр цаашид ажиллаж чадахгүй шүү дээ.Гайгүй цалинтай,нэг их хийгээд байх зүйлгүй учир энэ ажил надад тэнгэрээс од шүүрсэн мэт л санагдаж байгаа.

Номнуудаа эхнээс нь авахуулаад өрж эхлэв.Хүүхдүүд энд тэндгүй уншсан номоо орхих нь бага зэрэг цухалдуулж байсан ч тийм ч их ядрахгүй байсан тул чимээгүйхэн л өрсөөр ажлын цаг ч дуусав.Гэр рүүгээ алхах замдаа Тэн,Дүёон хоёрын талаар бодож байлаа.Магадгүй тэд гэр бүлийн найзууд юм болов уу? эсвэл хамтран ажилладаг? Ямартай ч гайгүй дотно байдаг болохоор л Дүёон энэ сургуульд явдаг байх.Тэглээ гэхэд Дүёон яагаад тэдэнд дээрэлхүүлээд байдаг юм бол? Баян цатгалан юм бол тэдэн шиг бай гэхгүй ч дээрэлхүүлж,шийтгүүлэх ямар ч хэрэггүй шүү дээ.Бурхан минь,үнэхээр ойлгомжгүй юм.

Код хийн дотогш ороход Тэн зурагт үзээд сууж байлаа.Би ч гутлаа тайлчхаад гал тогоо орж ус ууж байтал 

Тэн: Оройн хоол байсангүй.

Тэр бага зэрэг ширүүнээр ийн хэлэхэд би гэнэт хоол хийж тавиагүйгээ санав.Хэрвээ тэр болон түүний найзууд намайг шийтгээгүй байсан бол би гэртээ ирээд хоол хийгээд гарахад яг л амжих байсан.Дээрээс нь бас Дүёоний асуудал миний цагийг хангалттай авсан шүү дээ.

Би: Ажилтай байсан болохоор мартчихжээ.

Тэн: Энэ ч гэсэн чиний ажил юм сан.Эсвэл гарах юм уу? 

Би: Үгүй ээ.Тэгээд ч танай найзууд намайг усаар саатуулаагүй байсан бол би хийж амжих л байсан шүү дээ.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now