28

6.4K 503 90
                                    


Алхаж буй газраа харан,уначихгүйн тулд би доош ширтэн явсан ч түүнийг зогсохтой зэрэгцэн дээш харвал нүдэнд минь нимгэн цагаан цамцных нь цаана нэвтэрч харагдах цус үзэгдэв.Нээрээ тийм л дээ,тэр Дүёонд цохиулчихсан шүү дээ.Эмнэлэг ороогүй юм байх даа...

Тэн: Би--

Би: Юу ч битгий хэл.Чиний одоо хэлэх үгс бидний дунд улам л ангал үүсгэх байх.Би чамаас ахин нэг алхам ухарч,бидний дундах хана зузаарах болно.

Би ингэж хэлэхэд тэр над руу эргэж харан зогсов.Уруулаа хазлаад өөрийн эрхгүй нэг алхам ухарлаа.

Тэн: Чи намайг хэлээчгүй байхад надаас нэг алхмаар холдчихлоо.

Би санаа алдаад: Намайг ийм утгаар хэлээгүй гэдгийг чи мэдэж байгаа.

Тэн хэсэг чимээгүй зогсож байснаа миний хойш алхсан зайг нөхөн урагш алхав.

Тэн: Чи намайг юу хэлэх гэж байгааг мэдэхгүй байж яагаад бидний дунд ангал үүснэ гэж бодоо вэ?

Би: Тэн..зүгээр л больцгооё,тэгэх үү? Чиний энэ төөрмөөр шигүү ой шиг занд би бууж өгч байна.Би зүгээр л энэнээс цааш ахин тэвчиж чадахгүй нь.Намайг хайрлаад эсвэл үзэн ядаад байгааг чинь ялгахын арга алга.Би амьдрах гэж ядаж байна шүү дээ,зүгээр л өдөр хоногийг өнгөрөөх гэж зүдэрч байна..

Би гэрийнхээ нимгэн өмднөөс эдгээр үгсийг хэлэхдээ тас зуурч байлаа.Тэн над руу царайны ямарч хувиралгүй ширтэх нь намайг бага зэрэг айлгаж байсан ч..надад одоо үнэхээр тэнхэл алга мэт би сөхөрч унахад бэлэн байгаагаа бие сэтгэлээрээ мэдэрч байв.Шөнийн сэрүүн салхи биднийг бие биенээсээ холдохыг уриалах мэт дундуур хүчтэй салхилж барьц алдуулж байлаа.Нимгэн цамц,өмдтэй учир би даарсандаа чичирч байв.Тэн над руу харсан хэвээр байх бөгөөд би түүний өмнѳ хэд хэдэн удаа харцаа буруулж байсан юм.

Би: Чи одоо буц даа,нилээн орой болчихсон байна.

Тэн: Чи эхлээд яв.Энэ удаа би чиний араас харж хоцоръё.

Би гайхширч байсан ч дотроо түүний бодлыг дэмжээд авав.Учир нь би үргэлж түүний нурууг харж зогсдог байсан.Тэр үргэлж надаас түрүүлж явдаг байсан.Хэлэх гэсэн үг,хийх гэсэн үйлдлээ дуусгачхаад л шууд явчихдаг байсан..Гэхдээ энэ удаа өөр байгаад нь би санаа зовж байв.Үнэхээр бид ингээд бүр мөсөн дуусч байгаа юм уу? Тийм ээ,тийм байх.Би л дуусгая гэсэн шүү дээ.Гэхдээ л би түүнийг "Уучлаарай Ингеон" гэж хэлээд намайг тэврээсэй л гэж хүссэн..Надад түүний энэ үгний дараачаар эргэж харан түүнээс холдон алхахаас өөр арга байсангүй.Бие минь байдгаараа чичирч байсан бөгөөд би алхах гэж нилээн зовж байв.Гэсэн ч одоо энэ бүхэн ямар ч хамаа алга.Учир нь би түүнээс ингээд холдож байна шүү дээ.Ямар ч харилцаагүй,хайргүй байсан мэт..алхам алхмаар..

..When Our Eyes Met..Where stories live. Discover now