23

7K 519 77
                                    

Дүёон бид хоёр өвөл хийхэд тохиромжтой сайн дурын ажлуудыг ярилцаж байтал Жэнни Тэн болон миний салааны дунд ирэн зогсов.Тэр бидэн рүү инээмсэглэсэн хэвээр ээлжлэн харах нь нэг л эвгүй санагдаж байлаа.Түүнд юу хэрэгтэй юм бол? 

Тэн: Чамд юу хэрэгтэй юм бэ? 

Тэн жаахан залхсан маягтай ийн хэлэхэд ашгүй Жэнни ухаан орсон бололтой яриагаа эхлүүлэв.Тэр дунд нь суух над руу харалгүй Тэн,Дүёон хоёр руу ээлжлэн харсаар

Жэнни: Би та хоёртой нэг баг болсондоо үнэхээр баяртай байна.

Дүёон: Юунд нь баярлах вэ дээ.Бид чинь хүмүүс шүү дээ.Зүгээр л хүмүүс..

Жэнни түүний үгийг тоолгүй инээмсэглэсээр эцэс сүүлд нь над руу хараад 

Жэнни: Чамтай нэг баг болсондоо үнэхээр дургүй байгаа ч тэр яахав дээ.Ямартай ч цаашдаа эв найрамдалтай ажиллацгаая.

Би зүгээр л толгой дохив.Өөр яах ч билээ дээ.Сайн дурын хийсэн ажлуудаа гадаадын их сургуулиудад материалаа явуулахдаа хамтатгаад явуулахад тэтгэлэг олгох магадлал маш ихэснэ.Тиймээс надад тэр нь л чухал болохоос биш Жэнни гэдэг хүнтэй нэг баг болно уу,байна уу үнэндээ хамаа алга.Би л эдэн дундаас хамгийн ядуу нь шүү дээ.Би тэтгэлэг л авч чадахгүй бол надад сурах их сургууль байхгүй болно.Хэдийгээр ядуу тавиландаа ахадсан мөрөөдөлтэй ч гэсэн биелүүлэхийн тулд хамаг чадлаа л дайчилна.Гадаадын мундаг их сургуульд сураад сайн боловсон хүчин болж ирээд дүү болон ээжтэйгээ сайхан гэгч нь амьдрахыг хамгаас их хүсэж байна.Ийм л хүсэл зорилго минь байхад бусад нь надад үнэхээр хамаагүй.

Гэхдээ саяхныг хүртэл би энэ бодолдоо бат зогсож байсан ч Тэн гэдэг хүн амьдралд минь гэнэт л гарч ирснээс болж нэг л сул дорой,юм л бол зорилгоосоо няцчих гээд байдаг болсон.Тэр л хаашаа явна түүнийг дагаад явмаар,зөвхөн түүний л нурууг харж араас нь удаахнаар алхмаар,зөвхөн тэрний тунгалаг агаад нууцлаг нүд рүү ширтэн урдах замаа туулмаар тийм л хүчгүй мэдрэмж бүхий л биеэр минь тарж намайг тарчлаах болсон.Хэдий энэ бүхэн сайхан ч гэсэн зөвхөн эр хүнд найдаж амьдарна гэдэг юутай осолтой.Хэрвээ Тэн намайг орхиход хүрвэл зөвхөн түүнийг л харж бусад зүйлсийг умартсан би яах болж байна? Тиймээс хайранд хэтэрхий автаж,сохор хүн мэт амьдарч болохгүй.Дээрээс нь Дүёон.Тэр миний амьдралыг бас л өөр хэмэнд оруулсан хүн.Би бага байхаасаа авахуулаад л ээжийн хий гэсэн ажлуудыг хийсээр тоглох ч завгүй өссөн.Надад найз гэж доривтойхон танилцуулчих хэн ч байгаагүй.Харин одоо бол Дүёон бол миний найз гэж хэлэхэд хаана ч бардам хэлж чадна.Тэгэхээр тэр ч бас миний амьдралыг өөр нэг өнцөг рүү хазайлгаж,өөр нэг ертөнцийг харуулж,өөр нэг мэдрэмжийг мэдрүүлсэн хүн яалтачгүй мөнөөс мөн.

..When Our Eyes Met..Donde viven las historias. Descúbrelo ahora