29

6.4K 518 93
                                    


Бие минь өвдөж байсан ч би босохыг хичээн дээш өндийс хийж байтал Ах болон түүний эхнэр над дээр яарангуй ирлээ.Ах намайг түшин босгоод балмагдсандаа ч юм уу хөшин зогсох Дүёон рүү харж байснаа надад хандан

Ах: Ойлголоо,чи үнэхээр энд бидэнтэй хамт баймааргүй байгаа бол ах нь явуулъя.

Би: Би--

Ах:Гэхдээ Тэн-х рүү биш.Би чамд сургуультай чинь ойр хоёр өрөө байр аваад өгье.Чамайг хүсэхгүй гэвэл түрээслэсэн ч болно.Яахав,өнөөдөртөө Тэн-д очоод хоночих.Маргааш хичээлээ тараад байрандаа орохоор ах нь зохицуулаад өгнө.

Би хэсэг чимээгүй зогсож байгаад эцэст нь ах руу толгой дохилоо.Тэр магадгүй надад санаа зовж байгаа ч цаагуураа намайг хүүтэйгээ нийлүүлэхгүй гэсэн санаа өвөрлөөд байгаа мэт мэдрэмж надад төрж байв.Би зүгээр л гэрээсээ явуулж байгаад нь баярлахаар шийдэн ууттай хувцас болон хичээлийн цүнхээ барьсаар үүдэнд ирлээ."Баяртай" гэж хэлэх гээд эргэн харвал Дүёон шатны дээр зогссоор л байх бөгөөд түүнийг сайн харвал нүдэнд нь нулимс хурсан байх нь тэр.Би ч түүний ийм царайны өөдөөс инээмсэглэж чадсангүй гунигтайхан харчхаад л ах болон түүний эхнэрт бөхийн гэрээс нь гарлаа.Ахын эхнэр над руу ёозгүйхэн харан үлдсэн нь мэдээж "жаргал зохидоггүй амьтан!" гэж бодож байгаагийнх биз.Үнэн л дээ,гэртээ байлгаж үнэгүй хоол өгч,сургуульд сургаж байхад гэрт нь амьдрахгүй гээд л,тэгээд цаашлаад бүр сургуулийнхаа ойролцоо хоёр өрөө байранд байхаар болчихлоо.Би үнэхээр ахын энэ их өглөгийг дараа төрөлдөө төлөх гэж их л зовох байх даа.Энэ насандаа төлж барна гэж худлаа биздээ.

Таксинд суун явахдаа сэтгэл минь нэг талаараа догдолж байсан ч нөгөө талаараа өвдөж байлаа."Ах намайг хүүтэйгээ нийлүүлэхгүй нь дээ" гэж гуниглаж байсан ч нөгөө талаараа "яг одоо түүн дээрээ очиж байна" гэж бодохоор сайхан санагдаж,байдгаараа догдолж байсан юм.Бие минь олон удаагийн зодуурын дараачаар тэсвэр суусан уу л гэлтэй өвдөлт үл мэдрэгдэнэ.

Гэрийнх нь үүдэнд ирээд амьсгаагаа хэд хэд гаргаж,гүнзгий гэгч нь нэг амьсгалаад хаалгыг нь зөөлхөн нүдвэл чимээ алга.Яахаа мэдэхгүй түрүүнийхээсээ арай чанга хэд хэд нүдсэн ч хариу байсангүй.Сүүлдээ кодыг нь хийхээр болсон ч сольчихсон байлаа.Хэдэн янзаар оролдсон ч болохгүй байсан тул зүгээр л хаалга руу нь ширтэн зогсож байтал араас хэн нэгэн тэврэх нь тэр.

Тэн: Манайхаас хулгай хийх гэж байгаа юм уу?

Тэр ингэж хэлчхээд инээд алдан,тэврэлтээ чангаруулахад нь

..When Our Eyes Met..Where stories live. Discover now