25

7.4K 473 59
                                    


Тэн-ий үнэсэлт миний сэтгэлийн хийгээд биеийн бүхий л өвчинг анагааж буй мэт байв.Сэтгэл минь хөдөлж,зүрх минь чээжин дотроо багтаж үл чадна.Би хэзээ ч өвдөж байгаагүй,шархалж үзээгүй,шаналаж байгаагүй,эцэж цуцаж үзээгүй мэт л байв.Доошоо газар зөөлхөн,дээшээ тэнгэр ойр мэт л санагдаж байлаа.Тэн-ий хэл ам руу минь нэвтэрч надад өөр нэгэн мэдрэмжийг бэлэглэхэд би энэ ертөнцийн хүн биш мэт л санагдаж байв.Ус,уул,ургамал ногоо,тэнгэр,газар,од эрхэс,нар,сар,хад,чулуу,хүн,амьтан гээд би энэ дэлхийн юуг ч мэдэхгүй мэт хоосон зүйл тархинд минь зонхилж,хэдэн мянган салют бодрол дотор минь цацрахыг л гагцхүү мэдэрч байлаа.

Нүдээ зөөлхнөөр нээхэд Тэн-ий гүн хар нүдтэй тулгарах нь тэр.Хөлгүй далайд хөл алдан живж буй мэт тийм аймшигтай тэгсэн хэрнээ хайлж урсмаар харц.Ард минь гэрэлтэх бүдэг ширээний гэрэлд гялалзах хүүхэн хараан оч нь намайг галзууруулах дөхөж байлаа.Түүний харцтай тулгарахдаа би үргэлж л гүн гүнзгийд автдаг байснаа эргэн санагалзав.

Түүний нүд над руу цоо ширтэх ч,уруул нь надаас үл сална.Хэлээрээ аман доторхыг минь энхрийлж,дээд доод уруулаараа гадна талыг нь тайтгаруулах мэт түүний үнэсэлт намайг ахин нүдээ анихад хүргэж байлаа.Тэн-ий нарийхан хуруунууд биеэр минь гүйж,чээжинд минь цахилгаан гүйдэл гүйлгэхэд дотор минь нэг зүйл оволзоод ирэхийг би мэдрэхдээ давхар сандарч басхүү айж байгаагаа ухаарч байлаа.Тэрхэн зуурт өөрийгөө яаж өөрчлөгдөж түүний өмнө бүхий л зүйлсээ өгөхөд бэлэн болж буйгаа би мэдэрч байх зуураа өөрийгөө барихыг хичээж байсан ч санаснаар минь үл болно.Тархи минь "болохгүй" гэх атал бие минь  "болно" гэж хашхирч байх нь айдас төрүүлнэ.

Тэн-ий гар хэний ч хүрч байгаагүй хөхөнд минь хүрч бага зэрэг базлах нь таатай санагдан,би биеэрээ түүн рүү тэмүүлэн байв.Тэн ч нэг гараараа шанаанаас минь барин улам чанга,гүнзгийгээр үнэсэх нь миний дотрох зүйлсийг хэд дахин илүүгээр бадрааж байв.Энэ бүхэнд нүцгэн бие минь ч нөлөөлж байх нь тэр.Тэн биеийг минь хажуу тийш болгон нуруугаар орон дээр хэвтүүлэн өөрөө дээр гаран хэвтэхэд ар нуруунаас шатаах мэт л өвдөлт мэдрэгдэж,өвдсөндөө түүнд үнэсүүлж байгаагаа ч умартан ёолоход Тэн бүх үйлдлээ зогсоов.

Тэн: Бурхан минь,би чинь юу хийж байна аа...

Тэр гэмшингүйгээр ийн хэлээд миний дээрээс холдон хажууд минь дээш харан хэвтлээ.Би яг энэхэн үед шархалсан биеэ хараан зүхэж байсан юм.Яагаад ч юм энэхэн мөчид,саяын өнгөрсөн тэрхэн мөчид би түүнд охин биеэ өгөхөд бэлэн байснаа өөрөө өөртөө хүлээн зөвшөөрч бөайлаа.

..When Our Eyes Met..Dove le storie prendono vita. Scoprilo ora