18

6K 467 44
                                    


Хэдийгээр би балмагдсан ч итгэж өгсөнгүй.Мэдээж,тэр ийм зүйл хийгээгүй тийм үү? Тэгээд ч ер нь өчигдөр надтай хамт сургууль дээр ирээгүй байхад яаж тэдэнд дараагийн шийтгэлийг өгч амжина гэж? Магадгүй Тэн,Дүёон хоёр хоёулаа надад шийтгэл өгөхгүй болохоор тэд өөрсдөө санаанаасаа зохиож энэхүү шийтгэлийг барьж байгаа байх...үнэхээр Тэн биш биз дээ? 

Тэн хэдийгээр намайг өндгөнд цохиулж байсныг харсан ч зүгээр яваад өгчихсөн байлаа.Магадгүй тэр хараагүй юм болов уу...эсвэл тэр энэхүү тушаалыг эдгээр хүүхдүүдэд буулгасан болохоор зүгээр л тоохгүй яваад өгсөн юм болов уу? Тэн ер нь үргэлж л харж зогсдог байсан.Намайг бараг л алуулах гэж байсан ч холоос ширтээд л зогсдог байсан.Би яагаад түүнийг өнөөдөр намайг хамгаална гэж бодож чадав аа? 

Хичээл эхлэх болсныг мэдэгдэж эхний хонх дуугарахад ашгүй тэд өндгөө дуусан намайг тэнд орхин сургууль руу орцгоов.Би араас нь хурдхан шиг орон угаалгын өрөөг зорилоо.Хоёр дахь хонх дуугарахад би хэн ч байхгүй охидын ариун цэврийн өрөөөнд толгойгоо угааж байв.Арай хийж угаачхаад хатаагуурт хэд хэд үсээ үлээлгээд дээш шуун боож анги руугаа гүйлээ.Замдаа нойтон салфеткаар арчсан ч тийм ч сайн арилсангүй.

Багш: За ордоо ор.

Миний байдлыг хараад юу болсныг гадарласан бололтой багш хөөлгүй оруулахад бүхий л хүүхдүүд ам хамраа дарцгаана.Бүгд л ярвайн ширээнийх нь хажуугаар гарахад хажуу тийш болон холдоцгоож байв.Хамгийн ард очин суугаад дэвтэр номоо гаргах зуураа Тэн рүү харвал тэр урагш багш руу харан суух нь надад нэг л таагүй,тавгүй санагдаж байлаа.Сун Ингеон,чи үнэхээр галзуурчхаж.Тэр яагаад чам руу санаа зовсон өнгө аястай харна гэж чи бодоо вэ? Тэр яах гэж тэгэх юм? Чамтай ярилаа гээд,хэд хэдэн удаа санаа тавилаа гээд бид нэг зиндааных болсон гэсэн үг биш шүү дээ.

-Хөөе Сун Ингеон!

Хэн нэгний чанга дуунаар урагш харвал аль хэдийнэ завсарлагаан болчихсон байлаа.Багш ч ангиас гараад явчихсан,хүүхдүүд энэ тэрүүгээр холхицгооно.

Би: Юу? 

-Чиний үнэрлэх мэдрэхүй чинь яачихсан юм бэ? Чамаас үнэртэж байгаа энэ балиар үнэр чинь ангиар дүүрэн тарчихсан байгааг үнэртэхгүй байна уу? 

Би: Нөгөө...

Юу хэлэхээ мэдэхгүй дүлэгнэж байтал ангийн дарга босон 

-Чамаас болоод манай анги бохир заваан нэр зүүх болоод байна.Хажуугаар өнгөрсөн хүүхэд бүр ам хамраа таглаад муухай харцгааж байна.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now