7

6.2K 493 31
                                    

Тэр хайрлагдах ёсгүй.

Би ямар утга учиртайгаар ингэж хэлсэнийг нь ойлгосонгүй.Гэсэн ч Дүёон өнгөрсөн жилээс авхуулаад л Тэн болон түүний найзуудад миний адилаар дээрэлхүүлж ирсэн.Мэдээж эрэгтэй хүүхэд юм чинь сүр сүлдээ бодоод дотроо битүүхэн уурсаж,бас өөрөө өөртөө гомдож явдаг биз.Би Тэн-тэй бага зэрэг ч болов ойртоогүй байсан бол түүнийг үзэн ядах сэдэл минь улам л өсөн нэмэгдсээр байх байсан ч одоо яагаад ч юм түүнийг үзэн ядах ёсгүй мэт санагдах юм.Гэтэл Дүёон түүнийг хайрлагдах ёсгүй гэж байдаг.Мэдээж л дээ,бидэнд хийсэн зүйлсийг нь бодохоор тэр үнэхээр хайрлагдах ёсгүй нэгэн шүү дээ.

Дүёон бид хоёр бараг хоёр цагийн хичээлийг дээвэр дээр хэвтэж өнгөрүүлэв.Бидний аль нэг нь ямар нэгэн зүйлс ярьсангүй чимээгүй хэвтэцгээсээр л байлаа.Надад яагаад ч юм энэ байдал үнэхээр их таалагдаж байв.Хэзээ хамгийн сүүлд ийм сэтгэл тэнэгэр,нам гүм,тайван гэгч нь хэвтсэнээ санахгүй юм.Нүднээс минь нулимс урссан нь сэвшээ салхи нүд хорсогосондоо бус аав,эмээ,ээж,дүү дөрвийг санасантай холбоотой байлаа.Аав,эмээ хоёртой хэчнээн хүссэн ч уулзаж чадахгүй болохоор сэтгэл тийм ч их тэмүүлэхгүй байгаа ч,ээж дүү хоёртой уулзахыг маш их хүсэж байна..Хэзээ нэгэн цагт ээж болон дүүтэйгээ хамт амьдарч болох болов уу?...

Дүёон: Бууцгаая.

Дүёоний дуунаар дээш өндийн бослоо.Будаг болсон дүрэмт хувцсаа гөвөх гэсэн ч нэмэргүй байсан тул үс гэзгээ янзалсан болоод анги руу орвол хүүхдүүд биднийг шоолно.Бид ийм зүйлд аль хэдийнэ дассан учир тоохгүй явсаар суудалдаа сууцгаалаа.Тэн юу ч болоогүй мэт цонхоор ширтэн зогсох нь дургүйг минь хүргэх ч түүний үйлдэл бүр надад хамааралтай биш шүү дээ.Ханын цагийг харвал одоо бидэнд хоёрхон цагийн хичээл үлджээ.Ашгүй минь гэж,хурдхан очиж энэ будагнаас салах минь.

Тэн-ий гэрийн зүг хүн амьтанд харагдахгүйг хичээн явсаар арай хийн орж ирлээ.Цүнхээ өрөөнд оруулан тавиад шууд л ариун цэврийн өрөөг зорив.Юм гэдэг үнэхээр сонин юм шүү,намайг бараг л алах дөхдөг Тэн-ий гэрт ингээд тайван гэгч нь усанд ороод байж байх гэж.Гэтэл анхлан төрөхдөө л эхийн ариун ангир уургаа хөхөөгүй би гэдэг хүн төрсөн эхийн хайранд бус хар элгийн эцгийн гарт хайрлагдан өсөх гэж.Амьдрал сонин содон зүйлсээр олон ч гэсэн,айж сүрдэх зүйл илүү олонтой юм.

Уснаас гарахад Тэн орж ирж байлаа.Би ч өрөөндөө орон түүний өгсөн мак,богино тамирын шортыг өмсчихөөд гал тогоонд орон оройн хоолоо бэлдэж эхэллээ.Хийсэн хоолоо ширээн дээр өрөн тавихад Тэн дуудуулсангүй гарч ирэв.

..When Our Eyes Met..Where stories live. Discover now