Шувуу

943 34 1
                                    

  Цаг минут өнгөрөх хормууд жиг жуг хийн ард нь сонсогдоно. Хундан цагаан ханан дээрх хөхөөтэй цаг. Арван хоёр болхоор чанх дээр нь хонх дуугарна. Нэгэн зэрэг суудлаасаа босоцгоож, цахилгаан шатны өмнө дугаарлана. Тэр ч мөн адил. Зуршил болсон тамхиа халааснаасаа гаргана. Дараагаар дарь зурагдах чимээ удаалж, гүнзгий амьсгаа авна. Замаар машин хөлхөлдөнө. Сигналдана. Эргэн тойронд нь хүмүүс алхлах чимээ ноёлно. Харин тэр тамхиа татан дээш харна. Бүрсгэр тэнгэртэй өглөө.Өдөр.Орой. Саарал тэнгэрт нэг ч шувуу үгүй. Харамсалтай.  

Short StoriesWhere stories live. Discover now