Хөхөө

291 9 0
                                    

  1.
Баяртай гээд урт цагаан автобус руу үсрээд орчихов. Толгой дохихоос өөр зүйл хоцорсонгүй. Хорин хэдэн минут будрах бороон дуслуудад нүдүүлж зогссон залуу эргэн алхлаа. Нэг их сүртэй нороогүй ч гэлээ ямар норох гэж гарч ирсэн биш дээ. Эргэн ажлынхаа өрөөнд суугаад өнөөх ногоон цамцийг углаж орхив. Амьсгалаас нь уур гарах шахсан хүйтэн өрөөнд тэнгэр цэлмэн, дулаан хамаг биеэр нь тархана. Ингээд байдаг л нэг өдөр үргэлжиллээ. Нарийнхан урт хуруунууд товчилуурын нэг булангаас нөгөө булан руу дүрсгүйтэн үсчиж, жижигхэн хар дэлгэцийг зогсолтгүй ширтэнэ. Тэгж тэгж байсхийгээд агаарт гаран нэг ширхэг тамхийг цааш нь харуулчихаад ахиад л өнөөх хэмнэл муут аялгууг үргэлжилүүлэн товшино. Хүмүүс хонгилд холхилдох нь дуулдаж, хамтран өрөө эзэмшигч нь гарахад сая ажил тарах болсоныг ойлгоно. Зөөврийн компьютер, саяны 14 хоногийн турш уншиж буй "Цас" нэрт уйтгарт романыг цүнхлээд гэрийн зүг гишгэллээ. Зүгээр ч нэг алхчилгүй ахин нэг тамхиний аминд хүрээд, өөр нэгэн урт цагаан автобусанд суун хамгийн арын суудал дээр нойрсов. Хаа нэгтэй улаан ногоон өнгөтэй орон дээр амарч хэвтэхэд, тэнгэрийн хаяанаас "....вот так..." гэх аялгуу сонсогдоно... Нар жаргах дөхжээ. Хаана байгаагаа анзаарсангүй. Үл таних нэгнийг тэврээд санаа амар, хэвтэх ажээ. Үе үе уулзахдаа санадаг анхилуун, үнэр нь мэдрэгдэнэ. Олигтойхон ч үг дуугарч үзээгүй тэр бүсгүй харин энд тун дотно ажээ. Бэлхүүсээр нь тэвэрсэн гарыг нь дагуулан атгасан бөгөөд тэдний амьсгалалт нэгэн хэмнэлээр цохилно... Борооны өмнөх чийгний үнэрээр хүүхэд насны дурсамжийг нь сэдрээдэг шиг, бүсгүйн үнэр түүнд нэг л дотно санагдана... Үргэлжид л ийм байсан мэт... Хамт даа тэд хаана ч юм тэврэлдэн хэвтсээр л... Цааш харсан түүний царайг харахаар өнгийтэл толгойгоо цонхонд цохиод сэрчихэв...Цонхны цаана бороо намуухан шивэрсээр л, бүүдгэр саарал өдөр хаашаа ч юм тэмүүлэх хүмүүс...

2.
За зүгээрээ гээд бушуухан гараад явчихлаа.Хурц халуун наранд зогсож залхсан залуу эргэн алхлаа. Хаанаас ч юм чихэнд нь "...кукушка..." аялагдсаар л...
Тэр нүдээ анин, хамраа энгэр рүүгээ шургуулаад гүнзгий амьсгаа авав...  

Short StoriesWhere stories live. Discover now