Маргааш

75 8 1
                                    


Хэрвээ чи үүнийг уншиж байгаа бол би танайх руу зөвхөн чамтай уулзахын тулд хаалгаа ч цоожлохоо мартан гүйн гарсан. Гэтэл чи гэртээ байсангүй. Хаалганы чинь өмнө ирсэн хойноо л өвлийн хүйтнээр гутлаа ч өмсөлгүй гарч ирсэнээ анзаарлаа. Үргэлж хармаалж явдаг тэмдэглэлийн дэвтрийнхээ цаасыг золиослон чамд захиа бичиж сууна. Чамайг хэзээ ирэхийг би мэдэхгүй. Хэрвээ захиа дуусахаас өмнө чи ирвэл би үүнийг чамд уншуулахгүй тэр дор нь залгиж орхино. Ирэхгүй бол... Яахав дээ, үл таних залуугаас хайрын захиа авсан гэж бодоорой. Уул нь өнөөдөр бусад өдрүүдийн л адил хэвийн өглөө эхлэсэн юм. Гэхдээ ямар ч шалтгаангүйгээр ажлаасаа чөлөө авч, танай гэр рүү чамтай уулзахаар галзууран гуйж гарсаныг бодвол хэвийн өдөр биш бололтой. Би чамайг арван таван жил сэтгэлдээ хадгалж явна. Одоо ахиад хадгалах тэнхэл надад үлдээгүй бололтой. Чамайг өдөр бүр харахын тулд автобусны жолооч болж, байгааг чинь мэдэхийн тулд танай байранд нүүж орсон. Бид хоёр ердөө ганцхан удаа, чиний автобусны картаа мартаж гардаг өдөр /хоёр сарын өмнө/ харц тулгарч байсан. Ямар жаргалтай мөч байсан гээ. Тэгэхэд би чамайг чимээгүй л оруулчихсан... Чи санаж байна уу? Чиний үргэлж суудаг суудлыг чинь би дулаалчихсан. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл даарна шүү дээ. Би нээрэн чамайг хаана хэрсэнээ энд бичих хэрэгтэй юм байна. Магадгүй чи одоо санахгүй байх л даа. Би танай ангид ердөө хоёрхон улирал шилжиж сурсан юм. Танай ангид ороод л би чамд дурласан. Чи над руу хараад инээмсэглэж байсан. Чиний суудлаас холгүйхэн би суудаг байсан. Өдгөө ч би тэр үеийг бодон, шөнө бүрийн зүүдэндээ чамтай хөтлөлцөөд кино үзэхээр явж байна гэж хардаг. Зарим өглөө энэ амтат зүүднээсээ сэрмээргүй санагддаг ч, өглөө бүр автобусанд нэг цагийг өнгөрөөхийн төлөө би сэрдэг. Чамайг орж ирэхийг, үргэлж суудаг суудалдаа суухыг, ажил руугаа яаран орохыг харах л надад хангалттай байсан юм. Би танай гадаа ирээд цаг орчим боллоо. Чи өнөөдөр оройтож байгаа бололтой. Эсвэл өөр залуутай болзож яваа юм болов уу? Эсвэл чамд ямар нэг муу юм тохиолдоогүй байгаа? Ер нь би өнөөдөр ажилдаа явахгүй яаваа! Чи ажилдаа цагтаа очсон болов уу, орой бүр би хүргэж өгөхгүй болохоор муу хүмүүс чамайг минь гомдоогоогүй байгаа. Бурхан минь! би юу хийчихэв ээ! гэсэн жижигхэн зурвасыг дөнгөж орноосоо боссон, арзгар үстэй, нойрмог бүсгүй уншаад "Өнөөдөр чинь нэг сарын нэгэн шүү дээ!, намайг амардаг гэдгийг мэддэггүй л юм байх даа" гэсээр эргэн хөнжилдөө шигдлээ...

Short StoriesOnde histórias criam vida. Descubra agora