Өнгө

87 4 0
                                    


1.

-Шинэ уруулын будаг минь гоё байгаа биз?
-Би өнгө ялгадаггүй юм.
-Юу...Нээрэн үү?
-Тиймээ. Нар ямар өнгөтэйг, тэнгэр ямар өнгөтэйг би мэдэхгүй .
-Гунигтай юм... Яг л энэ саарал тэнгэр шиг.
-Тэнгэр саарал өнгөтэй юу?
-Үгүй ээ, тэнгэр хөх өнгөтэй. Саарал тэнгэрээс бороо асгардаг.
-Бороо ямар өнгөтэй вэ?
-Бороо юу... Бороо яг л тэнгэр шиг өнгөтэй.
-Тэнгэр харин саарал өнгөтэй...
-Яг л миний уруулын будаг шиг...
-Би амталж болох уу?


2.

-Саарал өнгө ийм амттай байх нь ээ...
-Бороо ч адил...
-Тэгвэл хайр ямар өнгөтэй вэ?
-Яг л миний уруул шиг...
-Хайр саарал өнгө шиг амттай байх нь ээ.
-Үгүй ээ, Хайр бороо шиг амттай...
-Чи амталж үзсэн үү?
-Дөнгөж саяхан... 

Бороо шиврээд л... Хос манангийн гэрэл ус үсчүүлэн давхина.

Short StoriesWhere stories live. Discover now