Өндрөөс өндөрт ургасан ганц мод байрных нь гадаа бий. Хорин жилийн өмнө таван жаалууд нийлэн модны мөчир энд суулгасан нь ингээд арван хоёр давхрын дайтай сүндэрлэжээ. Байрны хөгшчүүл хадаг яндар уян, цай цүү цацсанаас өнгө нь хүрэн ноогооноос цагаан ногоон руу аажимаар шилжин махийж, хэсэг газраа дэлхийн миссд л оролцомоор юмуу гэмээр нарийнхан салаа мөчирүүдтэй болчихсон нь одоо долоон давхарын хавьцаа заларч байдаг. Яг голыг нь тойруулаад уячихсан цэнхэр хадганаас хойш ахин түүнд хэн ч элдэв гоёл чимэг зүүсэнгүй.Сиймийх ч үүл үгүй, мандах нарны улаан туяанаар тэр өндөр модны мөчир дээр мэндэлсэн бяцхан болжиморуудын жиргээ цонхоор нь чихэлдэн орж ирсэнээр тавтай сайхан нойрноос нь зодон сэрээв..Ам нь хатаж, толгой нь манарсан бүсгүй хөшгөө яран нээтэл цэв цэнхэр тэнгэр, нов ногоон мод, түүн дээрх таван ширхэг бяцхан болжимруудтай харц тулгарах нь тэр. Хурц нарны улаан туяанд сохрох шахсан бүсгүй хам хум буцаан хөшгөө хуйлаад гүнзгий санаа алдан хөнжилдөө шигдлээ... Хавар болчихжээ...
Гарын таван хуруу болсон болжиморууд мөчир даган тоглох нь сонсогдож, удалгүй хэн нэгний машинаа асаах, цэцэрлэгээсээ зугтах бяцхан хүмүүсийн уйлалдаан уралдан орж ирлээ... Арван давхарын дээгүүр сүндэрлэх аварга мод навчисаа унагаан шилгээж, өнөөх болжиморууд нэлийсэн цэнхэр тэнгэр дунд төөрөн нисэлдэхэд, хос хоёр нь газар няц цохигдон үхжээ... Дэвэн дэвсээр буй тэдгээр болжиморууд хавар болчихжээ гэсээр тэнхэл нь барагдав...