Зул

78 1 0
                                    

Номын тавиуруудын нэгэнтээ хэвтэх нэр нь үл мэдэгдэх шаргал үсэгнүүдтэй хуучин бор хавтас нь тоосонд булагдаж, хэний ч анхааралд өртөхөө байсан хөгшин хүн шиг бөгшүүлэн амьсгалах мартагдсан нэгэн. Түүний дээхэн тавиуруудад хэзээ нэгэн цагт ой модонд үндсээ дэлгэж асан Цагаан уул цэцэг, жаззны цагаан хүрээ цаг хугацааны элэгдэлтээр цуурч хуучирсан үзэгдэнэ. Хамгийн дээд тавиур дээр бадамлан асах зул. Зулын өмнө өдөр бүр өөр дүр үзүүлэх нэгний өтгөн хөмсөг, өндөр том хамар, хаана ч байсан дагасаар байх хос харцнууд. Тэгтэл хурдан хурдан түчигнэх жижигхэн хөлийн чимээнүүд уралдан гишгэлсээр хүрч ирлээ. Хүү өвөө шигээ хуучирсан номнуудыг сонирхон ширтэнэ. Жаззлагдсан хөрөг ч мөн адил хүүг нүд цавчилгүй ширтэнэ. Хором хэдий ширтэлцээд тэд харц тулгарлаа. Бяцхан жаалын дотор хэн нэгэн ороод гарчих шиг, айсандаа чихрээ залгичихав... Тэр бушуухан өнөөх бор хавтастай хуучин номыг чангааж аваад хөргийг халхалж орхилоо.Зузаан бор хавтасны цаана хоригдсон зулын гэрэл бүрэлзэн эсрэг талын хананд номын сүүдэр болон тусахыг хараад, жаалын нүд нулимсаар дүүрч, нус нь нулимсандаа баригдан цонхоор ширтэн уйлна... Дөнгөж саяхнаас л аяга угааж үзсэн жижигхэн гараараа нулимсаа нэг нусаа нэг арчин зогсох ажээ. Тэгсээр хүү өнөөх номын тавиурын ширээн дээр гарч очоод унтлаа...

Хаалганд түлхүүр шажигнах чимээнээр цочин сэрж, хурдхан шиг өнөөх бор хавтастай номыг байсан байранд нь буцаан тавиад, өндөр өсгийт гутлын чимээ үүднээс дуулдаж, хүүг сураглахтай зэрэг хөрөгний хацрыг хөнгөхөн үнсчихээд "ээж" гэсээр өрөөнөөс гарч одлоо. Зулын гэрэл бадамлан асаж, жижигхэн гарын хээтэй хуучин номын бор хавтасыг гэрэлтүүлнэ.

Short StoriesWhere stories live. Discover now