Хотдог

113 4 2
                                    

"Хот-дог аваарай, Хот-дог" гэх дуучны бүдүүн хоолой сонсдохтой зэрэг цөм л "над нэгийг, над нэгийг" хэмээн шуугилдацгаана. Яг л хоёр цаг тоглох мөнгөтэй гарсан би, дэлгэцний өмнө таг суучихаад "Хот-догны" хурц үнэр, нэн ялангуяа кетчупны хурц үнэрийг тэвчиж суудагсан. Өдгөө дөрөв тав алхамын цаатхыг ч олигтой харж чадахаа байсан хоёр мэлмий минь надад тэр үеийг дурсан байх шиг. Шилээ мартаад гарчихсан зуны халуун өдөр бүгчим нарны элч зэрэглээ татуулан улам дамшиглана. Маргааш Швед рүү ажилд явах охиндоо зориулан жаахан юм бэлдэхээр шийдсэн минь энэ. Худалдагч эгч нарын "цоо шинэ ногоо, дөнгөж өчигдөрхөн л хураасан юм" гэх худал үнэн тэнцүүхэн багтсан үг өгүүлбэрт гар таталгүй жаал жуул хүнс цуглуулж авлаа. "Таван-Эрдэнэ" нэртэй хүнсний захын бичгийг уншихчаан болоод чадсангүй, томоо Т үсэг тод харагдсан ч цааш нь "-аван-эрдэнэ" л гээ байлгүй хэмээн таамаглаж харих зүг хандав. Үргэлжид л хөл хөдөлгөөн шуугиж байдаг хорооллын гудам, зураг шиг цаг хугацаагүй зогсох түгжирэлдсэн машин зам. "Хот-догонд" шуугидаг тэр өдрийх шигээ яг л тэр хэвээрээ... бодол дуусаж амжилгүй "Хот-дог аваарай, Хот-дог" гэх танил хоолой дуулдав. Тэр дороо л хармаанаасаа таван мянган төгрөг сугалаж, өдгөө үеийн юм шиг ялгагдахгүй болсон ахаас, "Ах аа кетчупээ нэмээч" гэвэл том улаан савтай кетчуп барисан охин араас нь гарч ирлээ. За залуу бүгчим халуунд халуун ногоо их идэх жинхэнэ там даа! гэсээр Хотдогчин ах маань "Хот-догоо аваарай" гэсээр үргэлжилүүлэн ажилдаа гарлаа. Кетчуп тэвэрсэн цагаан плажтай бяцхан охин чанх хойно нь явна. Амт нь гарчихсан кетчуптэй хотдог, хоолойнд тээглэж горойлгоод холдсонгүй хаячихлаа...


2016.07.30 - 08.04

Short StoriesWhere stories live. Discover now