Цаас

73 4 0
                                    

Тэсэлгүй ихээр хүссэн юмсан... Маш их, ямар их, зөндөө их хүсэж байсан...Бал бариад цаас дэлгээд суучихад л бүх юм болчихоор...Харин одоо тэрний гарт аль аль нь байна...Бичгийн нимгэхэн цаас, арыг нь бохь болгож орхисон бал ...Балны хошуу цаастай үнсэлцлээ гээд цэгээс өөр юу ч буусангүй...Өнөө их хүсэл, өнөө их эрмэлзэл, өнөө их бодол .бал атгасан тэр эгшинд юу ч үгүй нурах нь тэр...Бүр хов хоосон болтлоо нурчихлаа шүү...Дөнгөж үсэг сурж байхдаа ч тэр ингэж их юу бичих вэ, юуг буулгах вэ гэж бодож байсангүй...Бодол санааг нь хязгааргүй ихээр эзэмдэж асан өнөөх үгс юу ч үгүй зугтаж алга болох нь тэр!. Бүтэн сар өдрөөр бодож, төлөвлөсөн...Яг тэрийг л бичнэ дээ гээд шуначихсан байсан.Ер нь балнаас л хамаг юм боллоо...Бохь байсаар байтал яах гэж ч арыг нь зажилсан юм...Цаас ч бас буруутай...Шургуулгаар дүүрэн л цаас байна, яах гэж өөртөө ажил удав...Худалдагч хүүхэн сайн чанарын хатуулагтай цаас гээд магтаад байсныг нь яана...нээрэн хөөрхөн алаг нүдтэй охин байсан шүү...Хурдан хурдан тормолзоод л..."Хамгийн сайн хатуулагтай цаас шүү" гэж ирээд л...Цаас байхгүй бол бал ч байхгүй...Захиа бичих хүсэл нь таатайгаар шаналгаж л байхсан хэмээн шүүрс алдлаа...Ерөөсөө л худалдагчийн буруу юм байна...Хөөрхөн худалдагч л буруутай...Суусаар ажил тарах дөхжээ...Тас атгасан балтайгаа цас шиг цагаан цаасыг гөлрөн суусаар зургаан цагийг туулчихлаа...Худалдагч бүсгүйд гомдол мэдүүлнэ ээ...Магадгүй яагаад болзоонд урьж болохгүй гэж...Замаараа цэцэг төвөөс сарнай боолгож аваад хүлээнэ, гээд л дэлгүүрийн урд хаалганы өмнө цэцэг тэвэрчихсэн гүйж явав...Гүйсээр л...Гүйсээр л...Хурдан хурдан гишгэлсээр, нааш цааш холхино...Таван ч тамхи цааш нь харуулчихлаа...Бүсгүй байдаггүй...Тэвчихээ байгаад дэлгүүр рүү ортол,өнөө алаг нүднүүд нь өөр нэгэн "азгүй" залууд "ердөө нэг муу" бичгийн цаас рексламдчихсан тормолзож харагдав....Ажлаар дүүрэн л цаас байхад...Тэнэг толгой...Цэцэг авдаг нь ч юув дээ...

/2014.01.30/  

Short StoriesTempat cerita menjadi hidup. Temukan sekarang