1.-Үхэхэд бэлэн үү? -Бэлэн хүн байдаг гэж үү? -Байдаг. -Хэн? -Үлдээсэн хүмүүс. -Юуг?-Өөрийгөө. 2.-Амьдрахыг хүсэж байна уу? -Тийм -Гэвч чи жаран жил амьдарчихсан шүү дээ, хангалттай биш байна уу? -Хангалттай-Тэгээд ахиж амьдарч яах гэсэн юм бэ? -Үлдээх гэсэн юм. -Юуг? -Өөрийгөө. 3.-Би зуурдаар үхсэн үү? -Тийм. -Яаж? -Зүүдэндээ зүрх чинь зогссон. -Би ахиж амьдрах байсан уу? -Тодорхой биш байна гэж үү. -Намайг хүмүүс дурсах уу? -Одоо энэ бүгд хамаатай гэж үү-Би үлдээхийг хүсэж байна. -Юуг?-Өөрийгөө. -Хэдийн үлдээчихсэн шүү дээ...